Украины зүүн хэсгийн Донецк мужид Оросын талд тулалдаж байсан хоёр хятад иргэнийг Украины зэвсэгт хүчин баривчилсан тухай ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ. Тагнуулын мэдээлснээр Оросын арми дахь хятад цэргүүдийн тоо "хоёроос хамаагүй их" байгаа аж. Тэдгээр хятад цэрэг Бээжингийн тунхагласан энх тайвны төлөөх байр сууринд эргэлзэж байгаа гэдгийг Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха хэлэв. Хятад цэргүүдтэй холбоотойгоор тайлбар авахаар Украины засгийн газар Киев дэх Хятадын Элчинд хандаад байна.
Цэргүүдийн биеэс банкны карт зэрэг хувийн мэдээлэл агуулсан эд зүйлс олджээ. Украин цэргүүд Хятадын зургаан цэрэгтэй тулалдаж, хоёрыг нь олзолсон нь энэ юм.
Зеленский хэлэхдээ "Оросын ангиудад энэ хоёроос илүү олон хятад цэрэг байгаа гэсэн мэдээлэл бий. ОХУ бусад орныг дайнд шууд болон шууд бус байдлаар татан оролцуулж байгаа нь Путинд дайныг зогсоох санаа байхгүйн тод дохио. АНУ, Европ болон дэлхийн энх тайвныг хүсч буй бүх хүмүүсийг хариу арга хэмжээ аваач гэж уриалж байна" гэв.
3,569.17






















































Холбоотой мэдээ