"Цөмийн зэвсгээс ангижрана гэдэг бол үхмэл үзэл баримтлал"

Хуучирсан мэдээ: 2025.04.09-нд нийтлэгдсэн

"Цөмийн зэвсгээс ангижрана гэдэг бол үхмэл үзэл баримтлал"

"Цөмийн зэвсгээс ангижрана гэдэг бол үхмэл үзэл баримтлал"

Өмнөд Солонгос, АНУ, Японы Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн Пүрэв гаригт /2025.04.03/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах амлалтаа дахин нотолсон.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон үүнд хариу мэдэгдэл хийж, "цөмийн зэвсгээс ангижрана гэдэг бол үхмэл үзэл баримтлал. Биднийг цөмийн зэвсгээс ангижруулна гэдэг төөрөгдүүлсэн уран зөгнөлөөс өөр юу ч биш. Бидний бүрэн эрхт байдлыг үгүйсгэж, Үндсэн хууль, тогтолцооноосоо татгалзахад хүргэж байгаа тул нэгэнт хүчингүй болсон үзэл баримтлалыг сэргээх оролдлого нь дайсагнасан үйлдэл юм. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах цорын ганц боломжит зам бол одоогийн статус квог өөрчлөх нэг талын оролдлогоос татгалзаж, шууд сөргөлдөөнөөс зайлсхийх арга замыг хайх явдал" гэлээ.

Энэ үгээрээ тэр Пёньяны хатуу байр суурийг дахин бататгав.

Хойд Солонгосын Гадаад хэргийн яам хоёрдугаар сарын 18-нд мөн мэдэгдэл хийхдээ "АНУ-ын цөмийн зэвсгээс ангижруулах хөтөлбөр нь алсын хараагүй, хуучирсан, бодит бус төлөвлөгөө" гэжээ. Энэ санаа үндсэндээ өөрчлөгдөөгүй ч Ким Ё Жон өөрийн биеэр шууд мэдэгдэл хийж буй нь байр сууриа илүү хүчтэйгээр онцлох гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, Кюнгнам их сургуулийн Алс дорнод судлалын хүрээлэнгийн профессор Лим Еул Чул энэхүү мэдэгдлийг Трамп руу чиглэсэн улс төрийн өндөр түвшний мессеж гэж тайлбарлав.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж