БАЙР СУУРЬ: 2024 оны улсын төсөвт шаардлагагүй зардал их байна

БАЙР СУУРЬ: 2024 оны улсын төсөвт шаардлагагүй зардал их байна

БАЙР СУУРЬ: 2024 оны улсын төсөвт шаардлагагүй зардал их байна

Нээлттэй нийгэм форумаас "Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлт" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.10.24/ зохион байгууллаа. Энэ үеэр ирэх оны улсын төсөвт үр ашиггүй зардал их байгаа төдийгүй улсын төсөв, хөгжлийн  төлөвлөгөөний уялдаа холбоо, ач холбогдол бага байгааг онцоллоо. Тиймээс иргэний нийгмийн байгууллага, судлаачдаас энэ талаар байр суурийг тодрууллаа. 


САНГИЙН ЯАМ ТӨСӨВТ ИЛҮҮ ШҮҮЛТҮҮРТЭЙ ХАНДАХ ШААРДЛАГАТАЙ

Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.ОЮУНБАДАМ:

-Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид Сангийн яам, Үндэсний аудитын байгууллагын танилцуулга, дүгнэлтийг авлаа. Мөн нээлттэй нийгэм форумын зүгээс захиалсан судалгаануудын дүнг судлаачид танилцууллаа. Тухайлбал, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт ямар байгаа, шилжиж ирж байгаа төслүүдийн төсөвт өртөг өөрчлөгдөж байна уу гэх мэт. Эдгээрээс гадна Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн 20 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар илтгэл хэлэлцүүлэгчид болон оролцогчид санал солилцож, асуулт, хариулт авч байна. Иргэний нийгмийн зүгээс улсын төсвийг аль болох улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх хэрэгтэй гэж үздэг.

Энэ хэлэлцүүлгээс гарч байгаа санал, зөвлөмжүүдийг нэгтгэж, бодлого боловсруулагчдад хүргүүлнэ.

Ирэх оны улсын төсвийн төсөл 2024 оныхоо хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаатай байх ёстой. Үндэсний аудитын газраас хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй 2024 оны улсын төсвийн төслийн уялдаа сул байна гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр хөгжлийн төлөвлөгөөтэйгөө төсвийг уялдуулах зайлшгүй шаардлага үүсч байна. Төлөвлөлтгүйгээр төсвөө баталснаар алдагдал их үүсэх эрсдэлтэй. Хөгжлийн төлөвлөгөөнд туссан ажлуудыг төсөвт тусгахын тулд арга хэмжээнүүдийг ерөнхийлөн төлөвлөх хэрэгтэй. Үүний дараагаар төсөв дээрээ задаргаатай оруулж өгөхийг судлаачдын зүгээс илэрхийлж байна.

Жишээлбэл, Хавдрын эмнэлэг шинээр барихаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан хэрнээ төсөвт суугаагүй болохыг судлаачид хэлж байгаа юм. Эдгээрийг бодлого боловсруулагчдын их хурлаас анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.

Сангийн яамны зүгээс төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төсөлт хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан. Салбар яамдаас ирсэн төсвийн саналуудыг Сангийн яам нэгтгэдэг. Энэ дээр илүү шүүлтүүртэй хандахыг мөн оролцогчдын зүгээс хэлж байна.

ОРОН НУТАГ, ТОЙРОГТ ЧИГЛЭСЭН ТӨСӨВ БАТАЛСАН ЭСЭХИЙГ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАРЬЦУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ

Судлаач С.БАТТУЛГА:

-Улсын төсвийн төлөвлөлт, хөгжлийн хөтөлбөрийн нийцлийн талаарх судлаачийн дүгнэлт Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлттэй ижил байна. Тэгэхээр 2024 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд туссан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 100 гаруй төсөл хөтөлбөр байгаа юм. Эдгээр нь 2024 оны төсвийн төсөлд тусгагдсан эсэхийг шалгасан гэсэн үг. Нийцлэлийн хувь 57 орчим хувьтай гарсан. Тэгэхээр нийт төсөл хөтөлбөрийн хувьд авч үзэхэд тийм ч нийцтэй төсөл хөтөлбөр байгаагүй гэсэн үг.

Нөгөө талаасаа улсын төсвөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээ өөрөө улсын хөгжлийн төлөвлөгөөтэй нийцэж байгааг шууд авч үзэж судалсан. Гэтэл энэ тохиолдол нийцэл бүр ч бага буюу 33 хувьтай гарч байна.

Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг төдийлөн төсөвт тусгаагүй нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн жилүүдийн хувьд ч энэ асуудал яригдаж ирсэн. Хэдийгээр өмнө нь нийцлэлийг нарийвчлалтай судалж байгаагүй ч төсөвт яг хөгжлийн чухал төсөл арга хэмжээнүүдийг энэ жил нарийвчлан судалж байгаа нь үр дүнтэй.

Тухайлбал, түр зуурын шинжтэй, тухайн нэг орон нутаг, тойрогт чиглэсэн төсөв баталсан эсэхийг хөгжлийн хөтөлбөртэй харьцуулж харах боломжтой.

Хүмүүс төсөв дээр авч үзвэл соёлын салбарын бүтээн байгуулалтад их шүүмжлэлтэй ханддаг. Соёлын төвийн олон барилгаас илүүтэй эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд хийх бүтээн байгуулалт чухал гэж үздэг. Энэ тухайд судлаачийн зүгээс миний хувьд зайлшгүй анхаарах хэрэгтэй гэж боддог. Бид олон жил соёлын болон биеийн тамир спортын бүтээн байгуулалтыг алгасч ирсэн. Түүнээс болж, хөрөнгө оруулалтын дутагдалд эдгээр салбарууд орсон. Жишээлбэл, 2010, 2011 оноос хойш үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээнүүдийг авч үзэхэд дийлэнх нь соёл, спортын салбарт хамаарах ажлууд байдаг. Үүнээс болоод эдгээр салбарт хөрөнгө оруулалтын зайлшгүй шаардлага үүсч байна.

Хэрэв жил бүрийн төсөвт хөрөнгө оруулалтыг салбар бүрд хэрэгцээнийх нь дагуу тусгасан бол ийм асуудал үүсэхгүй байсан.

ШИНЭЭР БАРИХ ОЛОН БАРИЛГАД 66,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 18 СОЁЛЫН ТӨВ БАГТАЖ БАЙНА

ШУТИС-ийн багш, доктор Д.БАЯРМАА:

 -2024 онд улсын төсвийн санхүүжилтээр санхүүжих нийт 1050 төсөл арга хэмжээ байгаа. Үүнээс 4,3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй шинээр хэрэгжих 498 төсөл арга хэмжээ бий. Шинээр хэрэгжих төслүүдийг төсвийн ерөнхий зарцуулагчаар нь авч үзвэл 30 орчим хувь нь Зам тээврийн сайдын багцад багтаж байна. Эдгээрээс хамгийн их төсвийг шаардаж байгаа ажлууд нь авто зам. Тус ажлуудыг 2024 оны улсын хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлсэн гэж байгаа боловч төдийлөн сайн уялдаагүй нь ажиглагдсан.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сант Марал төвөөс иргэдийн дунд "Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ" гэх санал асуулгыг явуулсан. Үүгээр иргэд үнийн өсөлт, ажилгүйдэл хамгийн их тулгамдаж байгаа асуудал гэж үзсэн.

Эдгээр тулгамдаж байгаа асуудалд шууд чиглэсэн төсөл арга хэмжээ ирэх оны төсөвт төдийлөн тусаагүй. Өөр нэг анхаарах асуудал нь шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн эхний санхүүжилт нь хуулийн заалтын дагуу төлөвлөгдөөгүй. Шаардагдах түвшнөөс бага хэмжээтэйгээр төлөвлөгдсөн төсөл олон байсан. Ингэснээр тус арга хэмжээнүүд цаашид заасан хугацаандаа хэрэгжиж чадахгүй байх, ирэх жилийн төсөвт ачаалал үүсгэх, төсөвт тодотгол хийх зэрэг сөрөг нөлөөг үүсгэх эрсдэлтэй.

Мөн ижил зориулалттай хэрнээ төсөвт өртөг ялгаатай төсөл, арга хэмжээнүүд их байна. Жишээлбэл, 240 хүүхдийн суудалтай сургуулийн барилга аймгуудад төлөвлөгдсөн байдлыг харвал орон нутаг бүрд өөр, өөр гэхчлэн.

Шинээр хэрэгжих барилга байгууламжуудыг төрлөөр нь авч үзвэл:

  • 1,3 их наядын төсөвтэй нийт 53 хатуу хучилттай авто замын барилга байгууламж,
  • 128,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 33 цэцэрлэгийн барилга,
  • 362 тэрбумын төсөвтэй 28 сургуулийн барилга,
  • 66,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 соёлын төвийн барилга,
  • 34,7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 16 спорт заалны барилга төлөвлөгдсөн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 103.10.21.9

зайл аа далд ор нээх энэ тэр ярьсан хүмүүс

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-24 103.212.116.16

Салсагийн с***р Баярмаа багш царай муутай ч гоё бөгстэй шүү.

Avatar

Нэргүй 2023-10-24 137.108.117.42

С.БАТТУЛГА gej neg shizootai medleggui nuhur baina

Avatar

Даваа 2023-10-24 66.181.185.166

Сургууль, цэцэрлэг, эмнэлэгт энэ янзаар асар их хөрөнгө барилга барихад хуваарилаад байвал яваандаа улсын төсөв дийлэхгүй шүү дээ, энэ дээр чинь нэмэгдээд орон тоо, урсгал зардал гэж асар их хөрөнгө нэмэгдэнэ. үүний оронд хувийн эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд хувьсан зардлыг нь 2-3 дахи н нэмээд асуудлыг шийдвэл маш бага хөрөнгөөр асуудлаа шийднэ шүү

Avatar

Зочин 2023-10-24 66.181.181.92

Энэ сэтгүүлчийн гарчгийн шаардлагагүй зардал их байна гэсэн үг эдийн засагчдын ярианд алга байна шүү. Ингэж өөрийн санааг оруулж туйлшрах нь хэр зохимжтой байх бол. Тэд зөвлөмж бол өгчээ: Судлаач Баттулгын дүгнэлт оновчтой байлаа

Avatar

Нэргүй 2023-10-24 202.131.225.53

эдийн засгийн өсөлт амьжиргааг дээшүүлэхэд нөлөөлөх нөлөөлөлөөр нь эрэмбэлж хандахгүй бол үрэлгэн л болно

Avatar

setgegch 2023-10-24 203.98.76.186

naad soyoliin ordond chini hen yugaa vzeh geed bgan bol. hotod chini surguuli tsetserleg emneleg chini hvrehgvi bna. naad tusuvuu butsaaj tataachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж