Монголын гадаад өр дампуурсан улсынхаас ч өндөр байна

Монголын гадаад өр дампуурсан улсынхаас ч өндөр байна

Монголын гадаад өр дампуурсан улсынхаас ч өндөр байна

Энэ бол Олон улсын валютын сан (ОУВС)-гийн аргачлалаар Монголын төрийн байгууллагуудын өрийн хэмжээг тооцсон судлаачдын дүгнэлт. “Нээлттэй нийгэм форум” ТББ тэргүүтэй судлаачдын зүгээс Монголын төрийн нийт гадаад өр анх удаа тооцон гаргасан. Тэд 2017-2021 оны Засгийн газар, Монголбанк, төрийн оролцоотой компаниудын гадаад өрийн хэмжээг нэгтгэн тооцсон байна. Албан ёсны тооцооллоор 2021 онд төрийн гадаад өр 17.1 тэрбум ам.доллар болж, ДНБ-ийн 112 хувьтай тэнцэж байжээ. Тэгвэл 2023 оны төсөөллөөр төрийн гадаад өр дунджаар 18.7 тэрбум ам.доллар болж, ДНБ-ий 119 хувьд хүрсэн байна.

АН, МАН-ЫН АЛЬ НЬ ТОМ ӨР ҮЙЛДВЭРЛЭГЧ ВЭ

Сангийн сайд Б.Жавхлан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсын гадаад өрийг хэрхэн бууруулах талаар толгой гашилгаж буйгаа хэлдэг. Тэд зөвхөн Засгийн газрын гадаад өрөөс бусад нь бидэнд хамаагүй гэж тайлбарладаг. Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар 8 орчим тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 60 хувиас бага аюулгүй хэмжээнд хэмээдэг. Ингэхдээ АН-ын Засгийн газрын 2012-2016 онд тавьсан өрийг дарж дуусгах гэж бараг найм дахь жилдээ оролдож байна хэмээн хариуцлагаас бултаж ирсэн.

Гэвч нөгөө талд сөрөг хүчин АН-аас “Өргүй Монгол” хөдөлгөөнийг санаачилж, 2017 оноос хойш Монгол Улсын гадаад өр нийт эдийн засгийн хэмжээнээс давсан хэмээн зарлаж буй. Монгол Улсын  нийт өр нийлээд 34 орчим тэрбум ам.доллар дөхөж, нэг хүнд ногдох өр 33.5 сая төгрөгт хүрсэн гэдэг айдас төрүүлэм хэмжээ хэлэх болсон. Өөрөөр хэлбэл, МАН 2016 оноос хойш засгийн эрх барьсан хугацаанд зөвхөн Засгийн газрын гадаад өр гурван тэрбум ам.доллар буюу 10 гаруй их наяд төгрөгөөр өссөн. Улсын нийт гадаад өр 9.5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэж байгаа.

ЗӨВХӨН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ГЭХ ТӨӨРӨГДЛИЙГ АРИЛГАХ ХЭРЭГТЭЙ

Ямартай ч асар их байгалийн баялагтай Монгол Улсын төрийн өр 2017 оноос хойш гэрлийн хурдаар тасралтгүй өссөн. Энэ нь байгалийн баялгаас олдог мөнгөө буруу зарцуулсны муу үр дагавар гэдгийг судлаачдын дүгнэлтээс ойлгож болохоор байна. Тиймээс Засгийн газар төрийн асар их хэмжээний өрийг бага харагдуулахын тулд Монгол Улсын, Засгийн газрын гэсэн хоёр ангиллаар гадаад өрийн хэмжээг зарлаж ирсэн. Ингэхдээ Монголбанк болон төрийн өмчит компаниудын гадаад өрийн хэмжээг тэр бүр дурддаггүй. Тэгвэл (ОУВС)-гийн гадаад өр тооцох аргачлалаар “төрийн өр” гэдэг нэг л ойлголт байдаг. Судлаачид энэ удаагийн судалгаагаараа цаашид “төрийн гадаад өр” нийтэд нь авч үзэж, төрийн бодлого шийдвэрт тусгаж байхыг зөвлөсөн байна.  “Төрийн гадаад өр” гэдэг ойлголтыг хэрэглэж эхэлснээр зөвхөн байгалийн баялгаас хамааралтай, нэг улсаас хараат Монголын эдийн засгийн эрсдэлийг бүрэн дүүрэн тооцоолон гаргаж болох аж.

ДАМПУУРСАН УЛСУУДААС АВАХ СУРГАМЖ БУЮУ ТОЛИНЫ ТУСГАЛ 

 Монгол Улсын төрийн гадаад өрийн хэмжээ нь эдийн засгийн нөөц, чадамжаас давсан. Тус судалгаанд авч үзсэн улс орнуудын гадаад өр, ДНБ-ий харьцаа нь Монгол Улсынхаас доогуур байжээ. Гэвч тэдгээр улс орнууд хэдийнэ дампуурал зарласан. Энэхүү судалгааны хүрээнд тооцсоноор төрийн гадаад өр, ДНБ-ий харьцаа 2017-2021 онд 112 хувьд хүрч байгаа нь харьцангуй өндөр хэмжээ хэмээн дүгнэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал Шри Ланка, Бангладеш, Пакистан зэрэг гадаад өрийн дарамтад орсон улсынхаас зарим талаараа муу эсвэл ойролцоо байгаа нь дампуурал зарлах эрсдэл өндөр байгааг харуулж байгаа аж.  Судалгааны өгүүлснээр орлого багатай олон орон өрийн хямралтай нүүр тулсан. Гадаад өрийн дарамтын улмаас 2022 онд дампуурал зарласан Шри Ланка улсын араас Аргентин болон Пакистан санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ. Тэдний Монгол Улстай ижил тал нь Засгийн газар төрийн гадаад өрөө оновчтой удирдаж чадаагүй. Харин ялгаатай тал нь дампуурсан болон дампуурлын ирмэгт тулах үедээ гадаад өрийн нөхцөл байдал нь Монголынхоос харьцангуй дээр байжээ.

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны хагас жилийн байдлаар 33.8 тэрбум ам.доллартай тэнцэж байгаагаас найман тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр, хоёр  тэрбумыг Монголбанкны өр эзэлжээ. Мөн төрийн өмчит компаниудын гадаад болон дотоод өр 10 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.

Эдгээрийг нэгтгэснээр Монгол Улсын төрийн гадаад өр дампуурал зарлаж, эдийн засгийн аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Ингээд  гадаад өрийн дарамтад орсон Шри Ланка, Бангладеш, Пакистан зэрэг улсуудын гадаад өрийн харьцааг  Монгол Улсынхтай харьцуулсан хүснэгтийг хүргэе.

Гадаад өрийн дарамтаас болж дампуурсан улсуудын нөхцөл байдлыг харахад, Монгол Улсын нөхцөл байдлын толины тусгал мэт аж. Судлаачдын зүгээс өрийн дарамтад орсон дээрх улсууд засаглал сул, улс төрийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын тус улсад итгэх итгэлийг сулруулж, авлига, хээл хахууль газар авсан гэдгийг онцолсон байна. Түүнчлэн улстөрчид зөвхөн өөрсдийн тойрогт зориулан үр ашиг багатай төслүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Улсын төсвийг үргүй зарцуулдаг гэх мэт хүчин зүйлүүд нь тус улсыг хямралд хөтөлжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.188.222

юун сүртэй юм ? өргүй улс хаа байгаа юм Нөгөө айхтар АНУ ХЯТАД хүртэл гадаад өр хэтэрлээ гээд л бхйсан шүү дээ . Ашиг орлогоосоо төлөөд хэлэлцээр тохироогоороо зохицуулаад л явдаг шүү дээ ! Нээх эх орончдын дүрд үнэмшилгүй жүжиглээд л ард олныг өрөөр айлгах гээд л тэднээс нь зарим нь өөрөө төлчих гэж байгаа юм шиг сүрчигнэж улс төржөөд зарим нь бид төлж барагдахгүй өртэй болчихлоо гэж орлиж чарлаад л яг хандив цуглуулаад өр дарах болвол бүгд буруу хараад л суучихна шүү дээ

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-11-30 103.57.95.200

Ard irged tuluh estoi tatvaraa tuluud l yav baigaa tul ulsiin ur darah gej handiv tsugluulah gej yarih ni uuruu utgagui buguud baij bolomgui asuudal. Tsunh barigchid ta nuhud durtai yum bol handivaa ug uu gu!. Egel jiriin irged umnuh ajlaa hiigeed hooloo olj ideed deer ni turd uguh estoi tatvaraa tuluud yavaa tul bidend padliigui asuudal

Avatar

Нэргүй 2023-11-30 71.239.25.243

AN iin tavisan ur shiriig MAN l baragduulj baigaa.Altanhuyag Saihanbileg 2 iin tarisan balagiig ard tumen uurch bna

Avatar

Мөнх 2023-11-30 66.181.190.38

За МАН өр тавьсан юм бол. Ирэх сонгуульд МАН-ыг сонгож өрийг нь даруулах хэрэгтэй. Хөөрхий АН-ыг сонгож муу дээр нь муухай болгоод яахав дээ.

Avatar

Зочин 2023-11-30 66.181.182.250

АН-ын судалгаа гэж ямар баас нь байдаг юм их луйвар хийх, мушгин гөрдөхөөс өөрцгүй. Энэ бас нэг доодохын доодох гарч иржээ. Та МАН-ыг зуун хувь харлуулан дайрдаг луйварчдын мөнгөнөөс нь тэжээгддэг гөлчгий байж таараа. Та нарын дээрэмдсэн мөнгийг сая төлж дуусгалаа. Бүр улсаар нь идэж дуусгадаг амташсан хулгайч та нарыг Монголчууд сайн мэддэг болсон учир дахин горьдолтгүй.

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.180.138

ЭНЭ ОНЫ 5 ДУГААР САРД ГЭРЭГЭ БОНДЫН ӨРИЙГ МАН МӨН Л ТЭГЛЭСЭН, 9-Р САД ЕВРО БОНДЫН 500 САЯ ДОЛЛАРЫН ӨРИЙГ АМЖИЛТТАЙ ТЭГЛЭСЭН. 12-Р САРД САМУРАЙ БОНДЫН ӨРИЙГ ТЭГЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БОЛСОН. ТИЙМЭЭС ЭНЭ Д.МЯГМАРДОРЖ ГЭГЧ ХООСОН ТОЛГОЙ ЕР НЬ ЮУГАА МЭДДЭГ ГӨЛӨГ БАЙНАА. МОНГОЛ УЛС ӨРӨНД БАРИГДАЖ, ӨТГӨНД ИДЭГДСЭН БОЛ ДЕФОЛЬТОО ЗАРЛАЖ, МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ХАСАХ РУУГАА ОРОХ БАЙСАН БИЗ ДЭЭ. ТИЙМЭЭС БИТГИЙ УНГАС АЛДМОЙ

Avatar

Нэргүй 2023-11-30 66.181.180.138

Д.МЯГМАРДОРЖ ГЭГЧ ЭНЭ ЭТГЭЭД ӨРИЙГ ЯАЖ БАРАГДУУЛЖ БУЙ ТАЛААР ГАНЦ ҮГ ГАН ХИЙСЭНГҮЙ. МАН ХУУЧНААР ЗХУ-Д ТӨЛӨХ ИХ ӨРИЙГ 98 ХУВИАР ХӨНГӨРҮҮЛЖ АМЖИЛТТАЙ ШИЙДВЭРЛЭСЭН. ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖ АВДАГ УЛС МОНГОЛ БИШ БОЛСОН, ЖИН НЭМЭЖ БАРИЛДАНА ГЭЖ САГСАЙЖ САГСУУРЧ БАЙГААД АН-ЫН ТАВЬСАН ЧИНГИС БОНДЫН ӨР МОНГОЛЫГ ДЕФОЛЬТ ЗАРЛАХЫН ИРМЭГ ДЭЭР АВААЧИЖ 10 ЖИЛ ДАРАМТАЛСАН. ӨНГӨРСӨН ОНД МАН ЭНЭ ӨРИЙН БҮРЭН БАРАГДУУЛСАН.

Avatar

Нэргүй 2023-11-30 213.87.90.78

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

DYRAA MERGJLN VAWALDGCH80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 192.82.92.204

Сангийн сайд "АН-ын тавьсан өрийг МАН дарлаа одоо Монгол Улс өргүй боллоо" гээд байсан худлаа ааж байсан юмуу, энэ нээрээ дүүрсэн гарууд шүү ?

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

XALYYTSTLA DYR TACHAANGUI80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

SEKSEER ZYGAATSX UILCHLGE80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

DYYDLGN MASSAJLI80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 188.162.254.5

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

зочин 2023-11-30 139.5.219.125

ЮУ өр бэ сая өрөө дараад дуусаж бна Эдийн засаг сэргэлээ гээд Их хурал дээрээ яриад бна ш дээ

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

AX NARN XUSNEER XNGAAD SERELN80955877

Avatar

Нэргүй 2023-11-30 103.212.117.243

SADARTLA SEKSD80955877

Avatar

Tiimshuu 2023-11-30 202.131.225.242

сүүлийн 8 жил ямар ч хэрэггүй өр үйлдвэрлэсэн байндаа өрийн дарамтаас улсаа гаргах юмсан

Avatar

зочин 2023-11-30 202.126.90.18

Өр бараг үйлдвэрлээгүй. Засгийн газрын, мөн төв банкны өр бараг өсөөгүй.УИХ-д оруулж зөвшөөрүүлж байж багахан хэмжээний зээл авч зайлшгүй хэрэгцээт зүйлд зарцуулсан б**х. Хуучин өр түүний хүү нилээдийг дарж мөн хүү багатай зээлээр сольсоныг тухайн үед нь байнга мэдээж байсан. Хуучин, дотоодын нийт бүтээгдэхүүнд гадаад өрийн эзлэх хувь 70 гаруй балсан бол одоо 40 гаруй боллоо гээ биз дээ.Аж ахуйн нэгжүүд түүний дотор томоохон зээтэй зэс нүүрсний уурхайнууд өрөө ашгаараа нөхнө биз,

Avatar

Зочин 2023-11-30 202.126.90.18

Засгийн газрын өр 20 тэрбум доллар гэж нэг бичээд ,мөн 8 тэрбум доллар гэж нэг бичээд ер ойлгосонгүй .Үүнд холбогдох байгууллага хариу заавал өг.

Avatar

Нэргүй 2023-11-30 59.153.113.200

2laa l adilhan huzuuguigiin buleglel bur ch ih

Avatar

зочин 2023-11-30 202.126.90.18

АН 2012-2016 онд төр барьж байхдаа л ,манаи эдийн засгийг сүйрүүлж,төрийн данс улайлгаж, гадаад өр зээлэнд унахсан Засгийн газрын өр бараг 2 тэрбум долл байсныг 7 тэрбум гаруй болгосон. Тэр үед л төв банкны өр 2 тэрбум орчим байсан. Энэ төр тэдний унагасан эдийн засгийг засч янзалж байтал ковид гэх аюул нөмөрсөн. Бараг бүх үйлдвэрлэл гадаад худалдаа зогссон .Энэ оны эхний улиралд л Хятадын хил нээгдэж,ялангуяа нүүрсний экспрт ахиж,эдийн засаг бизнес сэргэж байна.Бид мал биш байдлыг үнэнээр яр

Avatar

зочин 2023-11-30 202.126.90.18

Та нар монголын эдийн засгийг сүйрүүлж, хариуд нь иргэд та нарыг төрийн эрхээс бүр 8 жил зайлуулаад байна.Луйварчид гэдгийг яс махандаа мэдэрсэн. Харин энэ төр эдийн засаг бизнэсээ сэргээх, иргэдийн амьдралыг хэвийн төвшинд хүргэх,бүтээн байгуулалт өрнүүлэх гэж чадлаараа зүтгэж байна.Уурхайнууд шинээр буй болгох, өргтгөх,төмөр зам барих,шинэ хилийн боомт нээх,нефтийн үйлдвэр барих зэрэг олон бүтээн байгуулалтыг гадаад зээлээр хийж байна.Аж ахуйн нэгжийн өр өсөхөөс өөр яах юм.Ашгаараа төлнө биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж