Норвегийн ерөнхий сайд Эрна Сульберг. Фото: AP Photo/Marco de Swart, POOL
ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан ч гэсэн Оросыг Европын хүчтэй түнш байхыг Норвеги хүснэ хэмээн Lofotposte сонинд тус улсын ерөнхий сайд Эрна Сульберг ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Сульберг тэмдэглэснээр, Оросын эдийн засгийн эсрэг тавьсан Европын холбооны хоригт вант улс нэгдсэн ч гэсэн Засгийн газар нь хоёр орны хоорондын статус-квог хадгалан үлдэхийн төлөө байгаа ба Оросын эсрэг чиглэгдсэн нэг талын арга хэмжээг авахгүй гэжээ. “Бид хямрал байгаа ч гэсэн манай зүүн хөрштэй сайн харилцаагаа хамгаалан үлдэхийн төлөө байна. Харилцаа ердийн байдлаар үргэлжлэх нь чухал” гэж ерөнхий сайд онцолжээ.
Орос, Норвегийн хамтын үр бүтээлтэй төслүүд үргэлжилнэ гэж Норвги найдаж байна хэмээн Сульберг онцлон хэлэв. Норвегийн хоригийн эсрэг Орос ямар алхам хийх, хоёр орны харилцааг Оросын зүгээс хэрхэн үзэж байгааг тэр мэдэхгүй гэв.
Лофотены ольтригийн нэгэн арал дээрх Hoopen Fisk гэдэг загасны үйлдвэртэй ерөнхий сайд танилцах үеэрээ Оросын хоригт өртсөн үйлдвэр, компаниудад санхүүгийн тусламж үзүүлнэ гэдгээ тамлав.
Одоо Загас агнуурын яам нь загасны аж ахуйнуудын биомассын хэмжээг тогтоосон хуулиндаа өөрчлөлт оруулж байгаа ажээ.Загас агнуурын ид цагаар өөрийн бүтээгдэхүүнийг борлуулах боломжгүй болсон үйлдвэрүүд хүчин төгөлдөр нормативыг зайлшгүй нэмэгдүүлэх бөгөөд илүүдэл бүтээгдэхүүнээ устгах шаардлагатай тулгарч байна. Орост сельди гэх загас нийлүүлдэг Hoopen Fisk компани гэхэд л энэ жил ашиглагдаагүй квотоо ирэх жилд шилжүүлэхийг шаардаж байгаа юм.
Hoopen Fisk компани нь Оросын хоригийн улмаас орлогынхоо гуравны нэгийг алдаж байна. Мөн хэдэн арван хүн нь ажилгүй болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР