“Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны дөрөвдүгээр сарын 3 болон 5-ны өдөр тус тус хуралдан, зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит сектор, бизнесийн идэвхжилийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж, 11.5 хувь болгох шийдвэр гаргалаа.
Улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага, улмаар эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасч, жилийн инфляци ирэх саруудад энэ оны зорилтот төвшинтэй нийцтэй байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна.
Гэвч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдал үргэлжилж байгааг бодлогын шийдвэрт харгалзан үзэв хэмээсэн байна”
Өмнө нь тус зөвлөл нэгдүгээр сарын 25-нд болсон энэ оны анхны хуралдаанаараа мөнгөний бодлогоо зөөлрүүлж бодлогын хүүг 0.75 нэгж хувиар бууруулан 12.5 хувь болгох шийдвэр гаргасан юм.
Бодлогын хүүг бууруулж, мөнгөний бодлогыг зөөлрүүлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, эргэлтийг сайжруулна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.