

UFC групп нь Морьтой Чингис, Чацарганы жүүс, Био Сэргээш зэрэг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ хэрэглэгчдийн танил болсон төдийгүй Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын томоохон компаниудын нэг юмаа. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тус компанийн хамт олон гар бие оролцож байна.
Ойн тухай хуульд Иргэн бүр 1 ширхэг мод байгууллага бүр 5 ширхэг мод тарих үүрэгтэй өайгаа. Мөн “Мод тарих үндэсний өдөр зарласантай холбогдуулж манай UFC групп нийслэлийн 10 цэцэрлэг, сургуульд нийтдээ 500 ширхэг Цагаан хуайс болон Жигд нэртэй мод суулгацыг тарьж байна. Эдгээр суулгацыг хайрлаж хамгаалж арчилж ургуулж нийслэлээ ногоон хот болгоход хүчин чармайж ажиллахыг та бүхнээс хүсч байна.