Нийслэлээ ногоон хот болгоё | News.MN

Нийслэлээ ногоон хот болгоё

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Нийслэлээ ногоон хот болгоё

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 тоот зарлиг болон Ойн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тавдугаар сарын 15-наас эхлэн бүх нийтээр мод тарих ажил орон даяар өрнөсөн. Мод тарих үндэсний өдрүүдээр улсын хэмжээнд одоогийн байдлаар 500 мянга орчим мод сөөг тарьжээ. Мөн 5800-гаад албан байгууллага, аж ахуйн нэгж, 93 мянган иргэн оролцсон.  Монголын Шилдэг 10 компанийн нэг UFC групп нь Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлсэн, олон улсын жишиг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний манлай корпораци болно гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус групп нь Нийслэлийн 133, 97, 141, 100, 157-р цэцэрлэг, 73, 51, 70. 113. 47-р сургууль дээр UFC группын удирдлага ажилтан албан хаагч болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш ажилчид оролцож, нийт 500 ширхэг мод, бутыг суулгалаа. Энэхүү суулгасан цагаан хуайс  болон жигд мод нь 12-30 метр хүртэл ургадаг, цагаан өнгөтэй том, анхилуун үнэртэй цэцэгтэй, үржил шимгүй хөрсөнд ч ургах чадвартай тул анхдагч ургамал болгож тарьдаг. Хөрсийг үржил шимтэй болгодог байна.   


UFC групп нь Морьтой Чингис, Чацарганы жүүс, Био Сэргээш зэрэг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ хэрэглэгчдийн танил болсон төдийгүй Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын томоохон компаниудын нэг юмаа. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тус компанийн хамт олон гар бие оролцож байна.

Ойн тухай хуульд Иргэн бүр 1 ширхэг мод байгууллага бүр 5 ширхэг мод тарих үүрэгтэй өайгаа. Мөн “Мод тарих үндэсний өдөр зарласантай холбогдуулж манай UFC групп нийслэлийн 10 цэцэрлэг, сургуульд нийтдээ 500 ширхэг Цагаан хуайс болон Жигд нэртэй мод суулгацыг тарьж байна. Эдгээр суулгацыг хайрлаж хамгаалж арчилж ургуулж нийслэлээ ногоон хот болгоход хүчин чармайж ажиллахыг та бүхнээс хүсч байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж