Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл болон “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн ээлжит бага хурал болов. Бага хурлаар тус эвлэлийн тайлан, Санхүүгийн байдлын тухай аудитын байгууллагын дүгнэлтийг сонсож, санал шүүмжлэл өрнүүлж, Зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.
Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл болон “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр, Монгол улс, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг улируулан сонгож, дэд Ерөнхийлөгчөөр Монгол улсын гавьяат багш Д.Цогзолмаа, техникийн ухааны доктор, профессор (Ph.D) Б.Эрдэнэбат, МҮХАҮТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нарыг сонгож батлав. Мөн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонголоо.
Украйн, Казакстан, Белоруссь улсын Найрамдлын нийгэмлэгүүдийг шинэчлэн зохион байгуулжээ. Монгол-Украйны найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр судлаач, доктор (Ph.D) Г.Сумъяа, Монгол-Казакстаны найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр Монгол улсын гавьяат эдийн засагч, профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D) А.Бакей, Монгол-Белоруссийн найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр Ганхуяг нар тус тус сонгогдсон байна.
Ц.МЯНГАН