Хүзүүний зүүлт хүзүүг тэвэрч, бугуйвч гарыг барина. Харин энгэрийн зүүлт нь эзнээ илтгэдэг. Энгэрийн зүүлтийг жижиг барималтай адилтгаж болох юм.
Эдгээр зүүлтүүдэд уран дарханы авьяасаас гадна барималчийн ур чадвар хэрэгтэй.
Van Cleef & Arpels ордны энгэрийн зүүлтүүд нь амьд биетийг үзүүлэх учир амьд мэт сэтгэгдэл төрүүлнэ. Цэцэг нь дэлбээгээрээ дэлбээлж, шувууд нь нисэн California rêverie цуглуулгын Berylline Colibri шиг шүүс ууж байна. Une journée à Paris гэх очир эрдэнэ, бадмаарагаар бүтсэн үлгэрийн шувууны өдийн Oiseaux Mystérieux цуглуулгыг тус тусад нь салган зүүж гоёж болно
Эрвээхэй, тэмээлзгэнэ нь нисч яваа мэт бодитой дүрслэгджээ. Шэрон Стоун Оскарын шагналын ёслол дээр 1955 оны Dragonfly гэх хуучин цуглуулгаар гангарсан нь нэгийг өгүүлнэ.
Бүжигчдыг зурсан зураачдын бүтээлийн дараа үнэт эдлэлийн Ballerines гарч ирсэн билээ. Уран дарханч Луи Арпельс бүжгийн жүжигт дуртай байсан юм. "Испани бүжигчин» (Danseuse Espagnole, 1941) нь бадмаараг, очир эрдэнэ, номин чулууны урлаг юм.
Бадмаараг, очир эрдэнэ, номин чулуунуудыг цагаан алтаар эмжсэн “Тэмээлзгэнэ дагина” Нью-Йоркт 1944 онд бүтээгджээ. Барбара Хаттон хатагтайн захилсан энэ бүтээл нь Van Cleef & Arpels компани бэлгэдэл болсон билээ.
Энгэрийн зүүлт Oiseau de Paradis от Van Cleef & Arpels, 2008
“Бүжгийн жүжигчин” Van Cleef & Arpels, 1940
“Эрвээхэй” Van Cleef & Arpels, 1948
“Соно” от Van Cleef & Arpels
“Соно” Van Cleef & Arpels, 1955
Бэлтгэсэн Ш.МЯГМАР