
Өнгөрсөн сонгуулийн цорын ганц нэр дэвшигч байсан дэд ерөнхийлөгч асан Хади өнгөрсөн бямба гаригт ерөнхийлөгчийн тангарагаа өргөн засаг авах ёслолыг даваа гаригт гүйцэтгэжээ. Энэ ёслолын үеэр хуучин ерөнхийлөгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг эсэргүүцэн хэдэн мянган йеменчүүд жагсаал хийв. Салех шинэ ерөнхийлөгчид дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн нь жагсагчдын дургүйцлийг улам хүргэжээ. 34 жил засаг барьсан Салехыг огцруулах хөдөлгөөн нэг жил гаруй өрнөж, эсэргүүцлийн үеэр хэдэн зуун хүмүүс алагдаж олон мянган хүн шархадсан юм.
Ш.Мягмар