Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.06.09/ багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бүх хүмүүс худалдаа үйлчилгээний газраас үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Бид энэ системийг нэвтрүүлэхээр хувийн аж ахуйн нэгж, арилжааны банкууд, бусад салбарын төлөөлөлтэй ярилцлаа. Монголын багш нарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна. Энэ холбоогоор дамжуулан зохион байгуулалтыг хийж байна.
Нэгдүгээрт, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүд, их сургууль, коллеж гээд бүхий л боловсролын байгууллагад ажилладаг ажилтан, багш нар, цалин авдаг 112 мянган хүнийг энэ системд хамруулна.
Бидэнтэй гэрээ байгуулсан бүх байгууллагад төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. Боловсролын яамны зүгээс хувь хүний мэдээллийг чанд нууцалж, хамгаална. Багш, ажилчдын хувьд хэрэглээнд нь эерэгээр нөлөөлж, боловсон хүчний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Багш нарын өөрсдийн хүсэлтэд суурилж ийм арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ бодлого зогсохгүй, цаашдаа ч үргэлжилнэ. Багш нарын орлогыг бодитоор дэмжиж буй бодлого юм" гэдгийг онцолсон юм.
"АЛЬ Ч САЛБАРТ ОЧСОН БАГШИЙН НЭР ХҮНД ӨСНӨ"
Монголын багш нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Идэржавхлан:
-Манай холбооноос өнгөрсөн наймдугаар хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажилласан. Үүний дагуу салбар яам, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран багшийн үнэлэмжийг яаж бодитоор нэмж болох вэ, үндэсний баялаг бүтээгчид хэрхэн оролцох вэ, дан ганц төрөөс хамаарахгүйгээр хамтран хийх боломжтой том ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Багшийн үнэлэмжид бодитой хувь нэмэр оруулсан ажил байна гэдэгт итгэж байна. Өнөөдөр 20 орчим үндэсний том хэмжээний компаниуд оролцож байна. Аль ч салбарт очсон багшийн нэр хүнд өснө. Тухайн салбарт багш ажилчид хэдэн хувийн хөнгөлөлт эдлэхийг хувийн байгууллагад өөрсдөө мэднэ. Цаашдаа төрийн байгууллагууд тай энэ талаар хэлэлцэнэ. Бид ямар нэгэн байдлаар компаниудад цензур тавихгүй. Багшийг дэмжиж, үнэлэмжийг дээшлүүлэх компаниудад нээлттэй арга хэмжээ гэдгийг хэлье.
3,595.72





















































Холбоотой мэдээ