Улаанбаатарт өвлийн улиралд бишгүй олон асуудал тулгардаг. Зам талбайн цэвэрлэгээ хангалтгүйн улмаас явган битгий хэл машинтай зорчиход ч хүндрэлтэй болдог билээ. Мөн үүнийг дагаад гэмтэл бэртлийн осол аваарь ч ихэсдэг. Энэ бүхэн өвөлд хангалттай бэлдээгүйгээс болдог гэдгийг иргэд шүүмжилдэг. Тэгвэл энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад өвлийн бэлтгэлээ сай базаажээ.
Тодруулбал, энэ өвөл нийслэл 4735 тонн давс, 2366 тонн бодис нөөцөлсөн байна. Хот тохижилтын тоног төхөөрөмж, машин техникийг мөн 83-аар нэмж, паркаа шинэчлэлт хийжээ.
ДҮҮРГҮҮД РҮҮ ЧИГ ҮҮРЭГ ШИЛЖСЭН УЧИР ХҮНИЙ НӨӨЦИЙН ХУВЬД АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ
Хот тохижилтын газрын дарга Б.МӨНХЦЭЦЭГ:
-Улаанбаатар захирагчийн ажлын алба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулдаг. Эдгээрээс есөн чиг үүргийг энэ жил дүүргүүдэд шилжүүлсэн. Тухайлбал, ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт буюу сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг. Ингэснээр манай чиг үүрэг дүүргүүд рүү шилжсэн. Хот тохижилтын газрын хувьд 16 км зам хариуцаж ажиллаж байна.
Өвлийн бэлтгэлийн хувьд өнгөрсөн оны үлдэгдэл давс, бодис болон тендерээр авсан давс, бодисоор нөөцөө бүрдүүлсэн.
Захирагчийн ажлын албанаас давс бодис авах ажлыг хариуцдаг. Дүүргүүд ч мөн өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаагаа хэлсэн. Дүүргүүд рүү чиг үүрэг шилжсэн учир хүний нөөцийн хувьд ч манайд асуудал байхгүй. Бид хариуцаж байгаа зам талбайдаа л үүрэгт ажлаа явуулж байна. Давс бодис цацах машин, техникийн тухайд татан авалтаа хийсэн.
Нэргүй 2024-09-27 202.126.89.188
Сонгуульд зориулсан худал мэдээлэл юм бишүү удахгүй цас оронгуут давс дууссан гээд шаана ванга шиг хэлчихий