Өвлийн улиралд нийслэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал төдийгүй зорчих зам талбай гулгаатайгаас машинтай гэлтгүй явган зорчиход ч хүндрэлтэй байдаг. Тэгвэл нийслэлийнхэн өвлийн бэлтгэлээ базаасан эсэхийг тодрууллаа.
ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.МӨНХЦЭЦЭГ:
-Улаанбаатар захирагчийн ажлын алба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулдаг. Эдгээрээс есөн чиг үүргийг энэ жил дүүргүүдэд шилжүүлсэн. Тухайлбал, ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт буюу сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг. Ингэснээр манай чиг үүрэг дүүргүүд рүү шилжсэн. Хот тохижилтын газрын хувьд 16 км зам хариуцаж ажиллаж байна.
Өвлийн бэлтгэлийн хувьд өнгөрсөн оны үлдэгдэл 300 гаруй тонн бодис бэлэн байгаа. Давс, бодисын тендер зарлагдсан. Энэ долоо хоногтоо ачилт нь хийгдээд ирэх байх.
Захирагчийн ажлын албанаас давс бодис авах ажлыг хариуцдаг. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт болсон шуурхайгаар дүүргүүд ч мөн өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаагаа хэлж байсан. Дүүргүүд рүү чиг үүрэг шилжсэн учир хүний нөөцийн хувьд ч манайд асуудал байхгүй. Бид хариуцаж байгаа зам талбайдаа л үүрэгт ажлаа явуулж байна. Давс бодис цацах машин, техникийн тухайд татан авалтаа хийсэн. Урд хил дээр ирсэн байгаа. Нийт 20-иод төрлийн машиныг өнгөрсөн долоо хоногт Эрээнд комисс очиж шалгасан. Удахгүй Монгол руу оруулж ирнэ.
3,548.92





















































Холбоотой мэдээ