Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийт 735 албан хаагч тусгай зориулалтын 33 машин техниктэйгээр гудамж замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байгаа юм. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ үргэлжилж байна.

Дашрамд дурдахад, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагч, машин техникүүдийг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-01 139.5.216.210

хайлахын хооронд мөнгө үрж яах гээд байгаан

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.182.231

энэ давс чинь бас зам ихээр эвддэг гэж үнэн боловуу?

Avatar

Дулаарсан хавар давс цацдаг сонин л 2024-04-01 66.181.188.45

дулаан байхад өөрөө хайлаад хатна. Тэр цас борооны ус зайлуулах нүхээ бөглөрсөн шорооноос нь цэвэрлэж онгойлгооч тэрнээс гадна замдаа нэмж ус зайлуулах нүх олноор гаргавал зун бороонд усаар халиад байхгүйш дээ!!! Одоо дулаан болчоод байхад наад цацаад байгаа идэмхий шүлтлэг химийн бодис чинь дугуйг элээх бүү хэл зам асфальтыг бутрамтгай болгоод байна . Идэмхий шүлт гэж химийн нэршил мэдэх үү????!!!!!!. Явган явдаг хүмүүс хүртэл гутал ул нь идэгдээд цайгаад хагараад байна гэж байна.!!!

Avatar

Нэргүй 2024-04-01 202.21.109.27

давс, бодис байгаль орчинд хортой шүү

Avatar

Нэргүй 2024-04-01 66.181.188.203

нянбактер эргүү миньээ хайлаад дууслаа давс цацаад шавар шавхай блоод бн

Avatar

Нэргүй 2024-04-01 59.153.114.167

Үргүй зардал гаргаад .Давстай давсгүй хайлахаас хойш

Avatar

Irgen 2024-04-01 202.21.96.212

Odoo davs, bodis tsataj yah ni veee!!! + Gradus boltson bhad uuruu l hailchihna sh t!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж