200 хоригдол шоронгоос оргожээ

200 хоригдол шоронгоос оргожээ

200 хоригдол шоронгоос оргожээ

Өнгөрсөн Ням гаригт /2024.09.15/ үерийн улмаас Борно муж дахь шоронгоос дор хаяж 274 хоригдол оргосон гэж тус Нигерийн Засан хүмүүжүүлэх алба мэдэгдэв. "Үерийн улмаас хорих ангиудын хана нурсан бөгөөд дунд зэргийн хамгаалалттай Майдугури хорих төв (MSCC) болон хотын ажилтнуудын байр ханагүй болсон" гэж албаны төлөөлөгч Абубакар Умар мэдэгдэв. Түүний хэлснээр, дор хаяж 281 хоригдол нүүлгэн шилжүүлэлтийн үеэр зугтаж чадсан бол долоог нь барьж чаджээ.

Албанаас оргон зайлсан хүмүүсийн биеийн байцаалт, биометрийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон байна. Хоригдлуудыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд мэдээлэл өгсөн хүнийг шагнана гэжээ. Нигери даяар долоо хоног үргэлжилсэн үерийн улмаас 229 хүн амиа алдаж, 386 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын гамшгаас хамгаалах агентлаг өмнө нь мэдээлж байсан.

Нигерийн хойд хэсэг үерт хамгийн их нэрвэгдээд байна. Борно муж нь тус улсын зүүн хойд хэсэгт байрладаг. Өнгөрсөн сард Нигерийн Ус судлалын агентлаг (NIHSA) тус улсын хамгийн том голуудын нэг болох Нигер голын усны түвшин нэмэгдэж байгааг анхааруулж, улс орнуудыг сэрэмжтэй байхыг уриалсан юм.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 103.168.34.80

Манайхаас бүтэлгүй улс бдаг л юм бна хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж