Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭШ/-ыг зургадугаар сарын 18-21-ний хооронд болсон. Шалгалтад нийт 43318 шалгуулагч бүртгүүлснээс 3000 нь өмнөх оны төгсөгч байгааг Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс мэдээлсэн. Их, дээд сургуульд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна. Энэ хичээлийн жилд их сургуульд элсэгчдэд зориулж сургалтын төлбөр хэд байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ШУТИС: НЭГ КРЕДИТЫН ҮНЭЛГЭЭ ДУНДАЖ НЬ 162812 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
ШУТИС-д 2025 оны хичээлийн шинэ жил шинээр элсэн суралцах төлбөрийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн үнэлгээ 190000 мянган төгрөг байгаа бол дэвшин суралцаж буй оюутнууд салбар сургуулиасаа хамаарч 185600 болон 190000 мянган төгрөгийн төлбөр төлнө. Харин Бакалаврын гарагийн болон эчнээ сургалтад элсэгчдийн сургалтын төлбөр нь салбараасаа хамааран 222720 болон 228000 гэсэн хоёр ханштай байна.
Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: http://burtgel.edu.mn
МУБИС: СУУРЬ ТӨЛБӨР 3.7 САЯ ТӨГРӨГ
МУБИС 21 багш, 15 багш бус мэргэжилтэн бэлтгэдэг. Суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлнө. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн нэг кредитийн үнэлгээ салбар сургуулиасаа хамаараад 91100-135400 мянган төгрөгийн хооронд байна. Харин бусад мэргэжлийн нэг кредитийн үнэлгээ 87300-129800 мянган төгрөгийн хооронд байна.
Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: http://msue.edu.mn
АШУҮИС: ХАМГИЙН ӨНДӨР ТӨЛБӨР НЬ 5.4 САЯ БОЛЖЭЭ
АШУҮИС-ийн жилийн төлбөр мэргэжлээсээ хамаарч дунджаар таван сая 270 мянган төгрөг бол хамгийн багадаа гурван сая 540 мянга байна. Харин нэг багц цаг нь мэргэжлээсээ хамаарч 118000, 170000 төгрөг байна.
Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.mnums.edu.mn
СЭЗИС:НЭГ КРЕДИТ НЬ 282 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЖЭЭ
Нэг хичээлийн жилд хоёр улиралта. Улиралд дунджаар 12-19 кредит хичээл судлах боломжтой бөгөөд нэг улирлын төлбөрийг хоёр хувааж төлөх боломжтой. Шалгуур хангасан элсэгч бүртгэлээс хоцорсон тохиолдолд СЭЗИС-д нөхөж бүртгүүлэх өргөдөл хүсэлтээ элсэлтийн комиссын дарга, нарийн бичгийн даргад хаяглан гаргана. Элсэлтийн комиссын дарга, нарийн бичгийн дарга хүсэлтийг хүлээн авч тухайн өдрийн ажлын цагт багтаан шийдвэрлэнэ.
МУИС: СУУРЬ ХИЧЭЭЛИЙН НЭГ КРЕДИТЭЭ 154700-178500 ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖЭЭ
Шинэчлэн тогтоосноор 2024-2025 оны хичээлийн жилд элсэх оюутнуудын ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 154000, харин салбар сургуулиудаас хамааран мэргэжлийн суурь хичээлийн төлбөр 154700-178500 байна. Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцах боломжтой. Элсэгч нь 2025 оны 08 дугаар сарын 08-ний 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn системийн бакалаврын өдрийн элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээж, оюутны хувийн дугаар, нууц үг авна.
Дээрх заасан хугацаанд оюутан болж бүртгүүлээгүй тохилдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.
СУИС: НЭГ КРЕДИТИЙН ҮНЭ 155 МЯНГА
СУИС-ийн нэг кредитийн үнэ 155 төгрөг байна. Мөн тус сургуулийн харъяа Кино урлагийн сургуульд суралцагчид дараах баримт бүрдүүлж суралцах эрхийн бичиг авна. Үүнд
Боловсролын гэрчилгээ
Суралцагчийн хувийн хэрэг
Батламж хуудас
Иргэнийүнэмлэхний хуулбар
Суудал баталгаажуулалтын 1 кредитийн төлбөр тушаасан баримт
Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: http://mnuac.edu.mn
С.УЧРАЛ
3,593.62






















































Нэргүй 2025-07-21 202.9.41.63
aihtar usjee. Shutist 1 oyutan 135kr tsag uzej tugsdug gevel 25say 650k bolohnee, jiliin tulbur 6.7 say. gehdee jil bur usdug uchraas 1 oyutan 4 jild 30 orchim say zartsuulah yum bn
Нэргүй 2025-07-21 66.181.161.229
Ih zasgiih hed yum boloo
Батбаяр 2025-07-21 202.9.41.70
Гадаадад үнэ төлбөргүй сургаад байхад хэн Монголд сурах юм бэ.. Багш нар нь чадваргүй, биеэ тоосон, их зантай, ямар ч ёс суртахуунгүй.. Төгсөөд ажилгүй, ямар ч гадаад хэлний мэдлэггүй.. хэнд ч хэрэггүй мэргэжилтнүүдийг төгсгөдөг болдог.. Хэлний шалгалт өгөөд гадаадын их дээд сургуульд суралцах хэрэгтэй… Тэгэхгүй л бол Монголд боолын хөдөлмөр эрхэлсэн дипломтой дээд боловсролтой нөхдүүд болно.. Дээд боловсролтой гэх сэтгэлгээгээр хол явахгүй шүү залуусаа.. Монголчуудыг ядууралд оруулж буй хулхи
Нэргүй 2025-07-21 45.117.35.9
СУИС -д хэдэн саяаа өгөөд зодуулах нь дээ.
Нэргүй 2025-07-21 59.153.112.189
Төгсөж буй төгёөгчид нь ямар ч чанаргүй чадваргүй, ажлын байранд тэнцдэггүй.
Нэргүй 2025-07-21 81.9.119.131
))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Дипломонтрантур 2025-07-21 202.9.46.143
Бакалаврын хавтасны төлөө одоо наад нэг завхарсан амьдралаа боль оо! Дээд дээд гэж ямар ч амьдралгүй, зорилгогүй, хийж чадах юу ч байхгүй цагаан гартны ажилгүйчүүдийн улс орон болсон байнаа. Зүгээр л сайхан мэргэжил эзэмшиж шууд ажил амьдрал дээр гарцгаа.
Нэргүй 2025-07-21 202.9.41.28
Шаагаад байгаарай муу пизданууд энд тэндгүй юм буйдлуулаад гуйвуулаад зэвүүн пизданууд манжлаад х***а манжууд.
Нэргүй 2025-07-21 103.229.122.118
Кредит гэхийн оронд жилийн нийт төлбөр хэд гэдгийг бичнэ үү
Нэргүй 2025-07-21 103.57.92.113
Хэтэрхий нэмсэн нь мэдэгдчихнэ шүү дээ_ Тэгээд л тойруулаад байгаа хэрэг.
Нэргүй 2025-07-21 202.9.40.147
Хаха Хувиин хүүхдиин цэцэрлэг 7 саяшдэээ иим төлбөрөөөр дээд сургуульч гэх шиг
Нэргүй 2025-07-21 202.55.188.97
Одоо Монголд нарийн мэргэжлийн дунд мэргэжилтэн дутагдаж байна.Их дээд сургуулийн босго оноог өндөр болгох харэгтэй
Зочин 2025-07-21 103.212.117.33
МУИС төгсчөөд худалдагч цэвэрлэгч болдогоо хэзээ болих вээ
СЭЗДС 2025-07-21 202.9.46.143
Би 2012 онд СЭЗДС-ийг бизнесийн удирдлагаар төгссөн. Тэгээд бизнес удирдлагаар нэг ч ажил олж чадаагүй. Сүүлийн хэдэн жил тувтан дугуй хуушуурын тогооч болж ажиллаад явж л байна. Нас ч явж өглөө, анхнаасаа мэргэжил сургуулиа шал буруу сонгосондоо харамсч архи л их уух юм дөө.
Зочин 2025-07-21 202.9.40.37
Авилга шоу зугаа цэнгэл архи спортоос өөр сурсан зүйлгүй ёс зүйгүй хүмүүжилгүй мянга мянган залуучууд аав ээжийгээ хоосруулж ядууруулсан Монголын боловсролын хуурамч хулхи тогтолцоо.
Зочин 2025-07-21 103.229.121.202
Санхүү 40к 11200000 гэсэн 1 курс гадагшаа явдаг 2+2 нь 14 -17