Нигерийн хойд хэсэгт болсон үерийн улмаас арслан, матар, одос үхэр зэрэг амьтны хүрээлэнгийн нийт амьтдын 80 гаруй хувь нь үхсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Мөн үерийн усаар дамжин хэд хэдэн могой, матар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд урсан орж ирсэн гэв.
Санда Кярими Парк амьтны хүрээлэн хойд Борно мужид болсон үерийн талаар мэдэгдэл хийж, иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ. Бороо их хэмжээгээр орсны улмаас үерийн далан эвдэрч, Борно мужийн олон хүн хохирсон. Майдугури хотын барилга байгууламжууд усанд автсан тул ерөнхийлөгч Бола Тинубугийн ажлын албанаас иргэдийг нүүлгэж шилжүүлж эхэлжээ. Мөн "Ерөнхийлөгч Тинубу тус улсын засгийн газар, ард түмэн, ялангуяа Алау далан хальснаас үүдэлтэй гамшгийн улмаас амьжиргааны эх үүсвэргүй болсон гэр бүлүүдэд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэсэн байна.
Өнгөрсөн сард Нигерийн зүүн хойд хэсэгт болсон үерийн улмаас 49 хүн амиа алдсан. Тус явдлаас өмнө буюу 2022 онд болсон үерийн улмаас 600 гаруй хүн амь үрэгдэж байжээ. Боко Харам жихадист байгууллагын өлгий нутаг Борно муж 15 жил үргэлжилсэн босогчидтой тэмцсээр байгаа бөгөөд энгийн иргэдийн хувьд үер буусан нь бас нэгэн сэтгэл эмзэглүүлсэн явдал болж байна.
Эх сурвалж: GUARDIAN
3,576.03





















































Холбоотой мэдээ