Тэнэсэн дронд өртөж 85 энгийн иргэн амиа алджээ

Тэнэсэн дронд өртөж 85 энгийн иргэн амиа алджээ

Тэнэсэн дронд өртөж 85 энгийн иргэн амиа алджээ

Нигерийн баруун хойд хэсэгт шашны цуглаан хийж байсан энгийн иргэд армийн нисгэгчгүй онгоцны халдлагад санамсаргүйгээр өртжээ. Армийн нисгэгчгүй онгоц террористууд болон дээрэмчдийг онилсон байсныг аюулгүй байдлын албаныхан мэдэгдлээ. Хохирогчид Кадуна мужийн Тудун Бири тосгонд Ням гаригийн шөнө шашны баяр тэмдэглэж байжээ.

Халдлагын улмаас дор хаяж 85 хүн амиа алдаж, 66 хүн шархадсан. Онцгой байдлын албаныхан эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Нигерийн энгийн иргэд хойд бүс нутгийг тогтворгүй болгож буй арми болон босогчдын бүлгүүдийн хоорондох томоохон мөргөлдөөний галд 10 жилийн турш өртөж байна. Нигерийн арми хэт даврагч хүчирхийлэл, босогчидтой тэмцэхийн тулд ихэвчлэн агаарын дайралт хийдэг бөгөөд ихэвчлэн энгийн иргэдийн нягтаршил өндөртэй газарт цохилт өгдөг. Энэ мэт буруу тооцоолсон агаарын цохилтын тохиолдол түгшүүр төрүүлж байгааг Нигерийн дэд ерөнхийлөгч асан Атику Абубакар хэллээ.

"Террористууд ихэвчлэн энгийн иргэдийн төвлөрсөн газруудад зориудаар байрладаг” гэдгийг тус улсын Батлан ​​хамгаалахын штаб мэдэгдэв.

Энэ оны нэгдүгээр сард л гэхэд Насарава мужид 39 энгийн иргэн ийм халдлагад өртөж амь үрэгдсэн байна. Лагос хотод төвтэй “SBM Intelligence” аюулгүй байдлын фирмийн мэдээлснээр 2017 оноос хойш 400 орчим энгийн иргэн зэвсэгт бүлэглэлүүдийг онилсон агаарын цохилтод өртжээ.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-06 202.55.188.108

Засгийн газар нь огцорч БХЯ-ны сайд, цэргийн удирдлага шүүхэд очих байлгүй тэр олон хүний амь насны төлөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж