Ерөнхий сайд Г.Занданшатар амралтын өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллаж, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өглөө. Улмаар зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгасан.
Угтаа Эрдэнэс Тавантолгой ХК бол Монгол Улсын нүүрсний экспортын голлох том компани. Тус компани хэдий хэмжээний нүүрс урд хөршид хэдий хэмжээний нүүрс худалдан борлуулахаас Монгол Улсын экспортын орлого биелэх эсэх нь хамаарахаас гадна Монгол Улсын иргэн бүр тус компанийн 1072 хувьцааг эзэмшдэгийн хувьд оны төгсгөлд ногдол ашиг хүртэх эсэхэд ч нөлөө үзүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай ард иргэдийн эзэмшлийнх байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж таарахгүй. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгаварыг тэнд ажиллах үеэрээ өгсөн.“Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь нийт геологийн нөөцийн хоёр хүрэхгүй хувь ажээ. Зүүн уурхай 43 жил, баруун уурхай 53 жилийн нөөцтэй уурхай.
Хүрээний бузрыг ярьвал далай далай гэдэг шиг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг тойрсон шахаа, цавчаа, авлига тойрсон асуудлыг учигийг хөөвөл далай цаашаа юм гарна. Хамгийн гол нь бөөн дуулиан шуугиан болчихоод хариуцлага хүлээх хар толгой олддоггүй замхардаг олон хэргүүдийн адил “утаа” болчихгүй л байгаасай.
Хууль бус үйлдэл, хулгай луйвар байгаа талаар яриад өнгөрөх биш төрийн өмчийг үнэгүйдүүлж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн дарга даамлуудад хариуцлага тооцох ажлаа хууль шүүхийн байгууллагууд нь хараат бусаар хурдан шуурхай зохион байгуулах нь чухал байна. Улсын хөрөнгийг шамшигдуулсан улстөрчид, тэдний гар хөл болсон хурган болоод төлгөн дарга нарын асуудал хууль шүүхийн байгууллага дээр очоод хав дарагддаг байдалд өөрчлөлт хийх цаг нь болсон. Засгийн газрын шинэ тэргүүн ч энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулж ажилалхаа илэрхийлж буй. Эхнээсээ Эрдэнэс Тавантолгой ХК-ийг тойрсон эргэлзээтэй асуудлууд дээр үр дүн гаргаад ажиллавал ам, ажлын зөрүү гарахгүй байх болов уу.
Тухайлбал," Эрдэнэс Тавантолгой" компани энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй. 2024 онд ашиглалтад оруулсан уг төвийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Үнэхээр ганц нэг техник хэрэгслийн эвдрэлээс үүдэж нүүрс ачих төлөвлөгөөний биелэлт саарсан уу эсвэл түүний цаана өөр эрх ашиг, сонирхол байгаа юу гэдгийг нарийн шалгах учиртай.
Ямартай ч АТГ-аас гурван төлөөлөгч томилж гэрээ хийсэн, тухайн ажлыг хариуцагч этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км-ийн зайтай байгуулсан нь асар их алдагдал, илүү зардал гаргаж байна гэж үзсэн. Тиймээс эрүүл засаглалтай, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх гурван сарын хугацаатай даалгавар өгч, салбар салбар төлөөллөөс бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулав. Ингэснээр нүүрсний экспортод үүссэн саад тотгор арилж, хүнд суртал чирэгдэлгүйгээр экспорт нэмэгдэнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэв.
Тус компанид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор тус компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, борлуулалт, тээврийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаараа Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн хэлэхдээ, дээрх хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр орлого 23, борлуулалт мөн 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 07-ны өдөр хэлсэн үг, хэрэгжүүлсэн ажилдаа Засгийн газраас томилогдсон БЭТ У.Бямбасүрэн дүнгээ тавиулна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Нийт экспорт 2025 оны эхний таван сард 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам.доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр буурсан. Тэр дундаа экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний таван сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унасан нь уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд улаан гэрэл ассаныг илтгэж байна. Ийнхүү макро эдийн засгийн үзүүлэлт оны өмнөх өөдрөг төсөөллүүдээс хасах түвшин рүү орсон нь экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарч улмаар Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол оруулж төсвийн тодотголоор зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг 1.8 их наяд байхаар тооцоод байна. Хэрэв цаашид нүүрсний экспортод тулгамдаад буй саад, хүрд сурталыг богино хугацаанд арилгаж нүүрсний экспортын хувь хэмжээгээ тодотгож чадахгүй бол намар улсын төсөв улайж, төсвийн тодотголоо дахин тототгож, улс орны эдийн засаг хүндрэх магадлал өндөр байна. Хэдийгээр Ерөнхий сайд нүүрсний экспортыг 50 хувиар нэмэгдүүлүүлэх үүрэг даалгавар өгсөн ч тухайн зорилтод хүрэхэд амаргүй. Учир нь бид нүүрсээ ганхцан БНХАУ-д зарж байна. Айлын талд авах хэрэгцээ гарвал авна, үгүй бол ямар ч дарга мянга үүрэгдээд нэмэргүй л болов уу. Эрэлт, нийлэлтээр хэмжигддэг эдийн засгийн хууль үйлчлэх үү, эрхтэн дархтантай холбоотой эдийн засгийн хууль үйлчилж байсан уу гэдгийг энэ хугацаанд харж болно.
Үнэхээр БНХАУ-ын нүүрсний хэрэглээ саарч, хилийн боомттой ойролцоох агуулах сав нь нүүрсээр дүүрчихсэн бол бидэнд сонголт үгүй. Харин улсын эрх ашгаас хувийн эрх ашгаа илүүд тавьсан дарга даамлуудаас үүдэж нүүрсний экспорт саарсан бол энэ гурван сарын хугацаанд нүүрсний экспорттой холбоотой хилийн бойм тайлагдах учиртай. Ямар үр дүн гарахыг харж л байя даа.
3,548.92





















































Нэргүй 2025-07-21 66.181.161.228
гадны хар гар болон тэдний гар хөлүүд улс орныг хөгжүүлэх сонирхол байхгүй шүү дээ
Нэргүй 2025-07-21 66.181.160.17
Ял асууна гээд байгаа тэр дарга нар нь хэн юм бэ??? Нэр усгүй, бие махбодьгүй хий үзэгдлүүд юм уу??? Дандаа ийм эзэн нэргүй юм бичиж асуудлыг замхруулдаг сэтгүүлчдийнхээ сэтгэлгээг өөрчлөөчээ!!! Ямар ч хэрэгцээгүй баахан үгсийн бөөгнөрөл!!
Нэргүй 2025-07-21 66.181.160.17
Төрийн өмчтэй компанид ямар ч шударга монгол хүн тавиад нэмэргүй!!! Гадаад захирал тавих нь зүйтэй!!! Дэлхийн. нийтлэг жишиг тийм байдаг!!!
Нэргүй 2025-07-21 8.46.37.7
экспортын гэрээ маш их мөнгө олох боломжтой гэдгийг Салхитын уурхайгаас мэдэрсэн хүн Эрдэнэ Таван Толгойд хуруугаа дүрж а**х нь л дээ
Нэргүй 2025-07-21 124.158.108.24
Жонхуугийн лай лачиг дуусахгүй бололтой. Жонхуу нар нүүрсний төмөр замын царигийг зөрүүлж барьсан н нь ГАСЛАМ том алдаа гэж манай улстөрчид үздэг юм билээ. Гадныхан монголыг шоолж кейс болгон хичээлдээ үздэг гэсэн. ЕС асан Оюунэрдэнэ Эрдэнэс ТТ булайг илчлээд сүйд болсон нь худлаа байж таардаа. Дахиад л луйвар. Нүүрсээ тасралтгүй гэрээ байгуулсан гээд ОЭ сайрхаад байсан юу болсон бэ?
Zuvlugch 2025-07-21 103.212.116.207
Ooo naad olon jil ajillasan darga naraa soliochee. End nuglaa yzvagdaj bgaa shuu.
Нэргүй 2025-07-21 66.181.187.201
Энэ Бямбасүрэн гэх нөхөр одоо болтол Туз-ын дарга жинхэнэ гал нь биш үү…. чононд хонио хадгалуулах гэж нэг үг бий дээ…
Зочин 2025-07-21 103.229.121.170
нүүрсний экспорт гацсан нь ард иргэд жижиг ААНэгжүүд,бүгдийнх нь орлого хомсхон амьдрал үйл ажиллагаанд нь нөлөөлж ба.нөлөө бүхий том дарга нар, түүний хамсаатнууд архи үйлдвэрлэгчдийн орлого хэвийнба.засгийн газар оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй.
Нэргүй 2025-07-21 81.9.119.131
) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Зочин 2025-07-21 66.181.161.217
Одоо бүгд гадаад гараа биздээ б**
Нэргүй 2025-07-21 66.181.176.232
Хэдэн ХУ хулгайч нараа устгачих тэгээд л ажил явна.
Нэргүй 2025-07-21 103.10.20.218
Өмнө нь нүүрс хулгай хийсэн нөхдүүдээс аль нь ч авч хохирол барагдаагүй байхад юу өөрчлөгдөх юм
Нэргүй 2025-07-21 66.181.182.216
БНХАУ Монгол нүүрсний компани дээрээ онц дэглэм тогтоогоод БЭТүүд томилсон байна нүүрс авъя гэнэ гэж бодсон юм байхдаа. Инээдэмтэй юм. Зүгээр л Тавантолгойн нүүрсэнд эзэн суух гэсэн СЯ, ЭЗХЯ, ЗТЯ ны хэдэн сайд нарын хүсэл шунал шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ ЭЗ-гийн ямар ч мэдрэмжгүй нүүрсний үнэ болоод борлуулалтыг хэт өөдрөгөөр төсөөлж үрэлгэн төсөв баталсан жавхлан гэж мэргэжлийн ямар ч чадваргүй сангийн сайдыг харин огцруулах хэрэгтэйсэн.
БИЗНИСЧИН ТӨР 2025-07-21 202.70.43.34
ТӨР өөрөө ямар ч ажил бизнесийн туршлагагүй, мэдлэггүй атлаа өөрсдөө энэ олон ТӨХК-иуд яаж ажиллуулаад мэдэлдээ байлгаад байдгыг ойлгодоггүй.
Төр өмчлөөд, төр өөрөө мэнэжмэнтийг нь хийж байгаа болохоор эдгээр компаниуд үнэн хэрэгтээ эзэнгүй гэсэн үг. Эдийн засаг ид шидээр биш эрүүл бодлогоор сэргэнэ. Өнгөрсөн 35 жилд ТӨР-ийн Улсдаа учруулсан хохиролыг мөнгөн дүнгээр нь буцааж төлүүлэх хэрэгтэй
ТӨР өөрөө 2025-07-21 202.70.43.34
ТӨР өөрөө ямар ч ажил бизнесийн туршлагагүй, мэдлэггүй атлаа өөрсдөө энэ олон ТӨХК-иуд яаж ажиллуулаад мэдэлдээ байлгаад байдгыг ойлгодоггүй. Өнгөрсөн 35 жилд ТӨР-ийн Улсдаа учруулсан хохиролыг мөнгөн дүнгээр нь буцааж төлүүлэх хэрэгтэй
Njuty 2025-07-21 202.21.111.170
42-82 их наяд төгрөг??????????????????????????????
Нэргүй 2025-07-21 66.181.184.131
'Чойжилсүрэн Дэлгэрсайхан Бямбацогт мэтийг төрөөс сайдын суудлаас , эрх мэдлээс, төрийн мөнгөнөөс зайлуулахгүй байж хулгайч хайж гүйгээд ямарч нэмэргүй. МАН-ыхан хулгайч хулгайчаа бариарай гэдэг жүжгийг ард түмний нэрсийг бариад мөн ч их тоглолоо.
Нэргүй 2025-07-21 202.126.89.111
ХУЛГАИ АВИЛГАЛ ЦАВЧА ХАЖУД ЧИНЬ СУЖ БУИ БЯМБАЦОГТ ХҮН СҮГЭС ЭХЛҮЛ
Зочин 2025-07-21 202.126.88.207
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ганбат гэж нэг нөхөр их будилуулсан юм бишүү.
Ж 2025-07-21 66.181.183.217
өчнөөн татвар орлого оруулсан гээд шагнаад байсан биздээ наадмаар далимдуулж хулгайгаар шахуу даргийн сольсондоо бантаад харлуулах ажилдаа оржээ бямбацогт гэж шуналын тулам л хор найруулж өөрийнхөө хүнийг тавьж баахан гэрээнүүдийн цуцалаад өөрөө гэрээ хийж мөнгө хийх арга нь ард түмнийг бүүр нэг доромжлоод хулихдаад сурцан занданшатар салхитийн мөнгний ордыг яаж аваад юу болсоныг нь хардаа ийм хүн олигтой зүйл хийж чадхуу
Нэргүй 2025-07-21 202.55.188.114
занданшатараа наад бямбацогт чинь чамд их гай болнодоо ховдод нэр нүүргүй болцон бүх аймаг сумдад ан ынхан олонхо болоод ирэх сонгуульд угаасаа гудманд гараад цаашдийн кареаргүй болцон амьтан наад уурхай дээр баахан мбнгө идэж аваад л гарна харж л байгаараа
сонгогч 2025-07-21 202.9.46.43
Монголын төр засаг Монголыг хорлогчдыг 35 жил толгой дээрээ гаргасны гай гарч байна… эзнийг нь олж шонд өлгөж, шоронд хатаавал таарна.
Нэргүй 2025-07-21 202.179.24.82
Хувийн хэвшлийнхэн л гацааж байгаа. "Би биш бол өөр хэн ч биш" гэдэг л зарчим л харагдаад байгаа юм даа…
Нэргүй 2025-07-21 202.9.41.28
Эмнлэг юуун битүүмж сэтүүмж гэж гажигтаад манжлаад бгаам бэ болиулаач манжууд манжлсан аргаа манж гөжиг төр бгаа гэдгээ мэдрүүлэх гэж ядхийн шинэ зсаг сэрглтийн манжууд гажиг манж хужаагууд. Хаа сайгүй шаалгуур шаалгаах *л байх шаардлага гэх шаасан л******д ийм тийм юмны тавигдах шаардлага гэж шаасан шаалгужр алны шаардлага тавьсан х***а манж л******д л***р болгноо. Хаа сайгүй нүхээ шаалгуулсан янханууд-р ихэнх нь битүү шаасан нам т/а гичинүүдийн үүр.
Нэргүй 2025-07-21 202.126.88.114
ДАНХЫН ХЯНАЛТЫН МЕНЕЖИРҮҮД ХАМТРААД ХУЛГАИ ЛУИВАР АВИЛГА ЧАВЧАГА ХИСЭН ХИСЭН БАИНА
Нэргүй 2025-07-21 202.126.88.114
ШАХАНЫ ХУРГАН ТӨЛГӨН ДАРГАНЦАРУУД ИХ ДАВАРСАН ХУЛГАИЧ ТЭНДЭРЧИН АВИЛГЫН ЦАВЧАЧИН САИДАС ХОЛГҮИ ОИРХОН БАИГА
Иргэн 2025-07-21 202.126.88.207
Халтар орон нутгийн хулгайчууд хурлийзуудтай нийлцэн бна
Нэргүй 2025-07-21 202.55.188.39
energy-d butsaagaad ogoo. ahiuhan tatvar huraamjaa avahaar huvichil. Toriin omch baigaa gazar hulgai, tsavchaa hezee ch salahgui. Huvid ogvol hun ooriinhoo yumnaas hezee ch hulgai hiihgui.
Нэргүй 2025-07-21 103.229.122.161
Ийм болохоор төр ухаа худгийг аваад бүр л дампуурна. Татвараа авдаг тогтолцоо нь илүү шударга ард түмэнд ээлтэй.