Иргэдийн санал хүсэлтийн дагуу 2-3 давхар граж барина

Хуучирсан мэдээ: 2022.06.09-нд нийтлэгдсэн

Иргэдийн санал хүсэлтийн дагуу 2-3 давхар граж барина

Иргэдийн санал хүсэлтийн дагуу 2-3 давхар граж барина

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан граж хашааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамжийн дагуу буулгаж эхэлсэн юм. Газар чөлөөлөлт болон тохижилтын ажил ямар шатандаа байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригоос тодрууллаа.

-Нийслэлийн Засаг даргын тушаалаар нийтийн үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа гражуудыг буулгаж эхэлсэн.  Дээрх газруудад ямар бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий граж, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1,556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн. Одоогоор дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгасан байна. Нийт 37 мянган мк.в газрыг чөлөөлсөн. Энэ жилийн хувьд буулгасан граж хашааны талбайд иргэдийн амарч зугаалах, тоглоомын талбай бүх ногоон байгууламж барих төлөвлөгөө гарсан байгаа.

-Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн газар дээр дахин хашаа, хайс барьсан асуудал гарсан. Магадгүй энэ цаашид давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсний дараа дахин хашаа баривал ямар хариуцлага тооцох вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд уг ажлыг дан ганц Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба л хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жил арай өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Хотын стандарт, хяналтын газар, НМХГ, НОБГ зэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөсөн. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авна.

-Нийслэлийн Засаг дарга чөлөөлсөн газруудыг цэцэрлэгжүүлнэ гэж амлаж байсан. Гэтэл сүүлийн үед автомашины граж барина гэх мэдээлэл цацагдах боллоо, энэ үнэн үү?

-Нийт чөлөөлсөн талбайд 2-3 давхар автомашины граж барих санал орж ирсэн. Гэхдээ энэ нь чөлөөлсөн бүх газар биш зогсоол дутмаг зарим байршилд барихаар яригдсан асуудал. Хэрвээ граж чөлөөлсөн газар дахин граж барих бүтээн байгуулалт хийхээр бол иргэдээс цахимаар санал асуулга явуулна тэрний үр дүнд шийдэгдэх асуудал юм.

-Иргэдийн нөхөн төлбөр, хохирлыг барагдуулах асуудлыг ярьж байгаа юу? Хэн хариуцаж, хохиролыг яаж барагдуулах юм бэ?

-Одоогоор тийм асуудал гараагүй байна. Хуулийн хүрээнд гражуудын захирамжийн хугацаа дууссан мөн дийлэнх нь зөвшөөрөлгүй гражууд байсан учир нөхөн төлбөрийн асуудал үүсэхгүй. Энэ талаар гомдол ирээгүй байна.

-Ахиад граж барихаар болвол хэн нэгний эрх ашиг явагдахыг үгүйсгэх аргагүй энэ дээр хардаж байгаа хүмүүс байна?

-Хэрвээ санал хураалт явагдаж граж баригдах асуудал дэмжигдвэл ажлын хэсэг байгуулагдаж зохих хууль журмын дагуу ажил үүрэг явагдах болно.

БГД, СХД-ИЙН ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ХОЁР БАЙРШИЛД ДАВХАР ГРАЖ БАРИНА”

Чөлөөлсөн газар дээрх бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн хот тохижилтын газар хариуцан ажиллах бөгөөд энэ талаар албаны хүнээс тодруулсан юм.

ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ-ЫН дарга Б.Мөнхцэцэг:

-Энэ жилийн төлөвлөгөөнд нийслэлийн зургаан дүүргээс хоёр байршилд тохижилт хийхээр болсон боловч тухайн хоёр дүүрэгтэй тохиролцоод ирэх жил тохижилтын ажил хийхээр болсон. Иргэдээс ирсэн саналын дагуу БГД, СХД-ийн граж дутмаг хоёр байршилд 2-3 давхар граж байгуулахаар болсон. Барилгын ажил энэ жил хийгдэхгүй. Учир нь энэ жилийн төсөвт тусгагдаагүй юм.

Нийтдээ 70 байршилд хот тохжилтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж зураг төсөл нь гарсан. Үүнээс дөрвөн байршилд ногоон байгууламжийн бүтээн байгуулалт хийгдэхээр батлагдсан байна.

Б.ЭНХСАНАА

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж