Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгав

Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгав

Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгаж байна. Түүнийг давуу эрхээ ашиглан хуучин хүргэнээ агаарын тээврийн компанид ажилд оруулсан гэж буруутгасан юм. Хүргэн хүүг ажилд орсны дараах хоёр жилийн хугацаанд буюу 2018 оны долдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сарын хооронд "Eastar Jet" компани түүнд 220 сая вон өгчээ. Үүнд цалин болон Тайландад шилжин ажиллах зардал багтсан байна. Энэ мөнгө нь Мүн Жэ Инд өгч буй шууд бус авлига байсан гэж прокурорууд үзэж байна.

Сөүлд төвтэй "Шударга хүмүүс" иргэний бүлэг анх 2021 оны арванхоёрдугаар сард  Мүн Жэ Ин болон түүний хуучин хүргэн Сео, хууль тогтоогч асан Ли Сан Жик нартай холбоотой гомдол гаргасан. Ли Сан Жик нь "Eastar Jet"-ийн үүсгэн байгуулагч юм.

Хүргэн Сео агаарын тээврийн салбарын туршлага дутмаг ч гэлээ Тайланд дахь "Eastar Jet"-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон болохыг прокурорууд батлав. Энэ хугацаандаа Сео ихэвчлэн Өмнөд Солонгосоос буюу алсаас ажилладаг байжээ. Мөн сард найман сая воны цалин авдаг байсан нь тогтсон хэмжээнээс хоёр дахин их аж.

Мүн Жэ Ин тухайн үед охиныхоо гэр бүлийн амьжиргааны зардалд зориулж мөнгө өгдөг байсан. Гэсэн ч хүргэнээ ажилд орсны дараа мөнгө өгөхөө больсон аж. Агаарын тээврийн компаниас хүргэнд өгч буй мөнгө Мүн Жэ Инд очиж байсан гэж прокурорууд үзжээ.

Дашрамд дурдахад, Мүн Жэ Иний охин Мүн Да Хэ нөхөр Сеогоос 2021 онд салсан байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.161.179

Умардын бүдүүн гахайг ч Каддафи шиг цус нөжтэй нь хольж аймшигтайгаар тамлаж *л! Үхсэн хойноо нь ч тайван бүү нүд аниул!

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.217.79

Өмнөдүүд бол тэмцэж чаддаг, босч чаддаг, эсэргүүцэж чаддаг, нэгдэж чаддаг, жагсч чаддаг, хариуцлага тооцож чаддаг, ардчилалаа хамгаалж чаддаг жинхэнэ азарган улс. Хажууд нь хойдууд нь гэж нэг унхиагүй тархиа угаалгачихсан хамгийн усан тэнэг ард түмэн. Ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бүдүүн писдагаа бурханчлан тахин шүтсэн, тэр бүдүүн писда нь ам руу нь хоол халбагадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.

Avatar

Сандаг 2025-04-24 103.212.163.213

Солонгосчууд, энэ хүнээ цааш нь харуулах нэдээ

Avatar

Нэргүй 2025-04-24 139.5.216.56

Хойд солонгостой нэлээд ойр байсан даа….Хамаатан садангүй, эсвэл хамаатан садан нь ямар нэг ажил хийдэггүй тийм хүн олдохгүй л болов уу….

Avatar

Зочин 2025-04-24 103.57.92.172

Хамгийн нэр цэвэр ерөнхийлөгч гэж бодож байсан юмсан.

Avatar

зочин 2025-04-24 103.57.93.237

Ерөнхийлөгийн тамгын газрын дүүрэн Хүрэлсүгийн хамаатнууд

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.176.48

монголчууд энэ мэдээг чинь ойлгохгүй ээ, монголд бүх дарга нар бүгд өөрийнхөө ах дүүг томилж байна. авлигалд бүрэн идэгдсэн улс, үүнийг монгол хүн ойлгохгүй нь харамсалтай

Avatar

Нэргүй 2025-04-24 124.158.120.50

манай оркууд үүнийг хахуульд тооцохгүй

Avatar

Зочин 2025-04-24 66.181.170.85

Өмнөд солонгосын эдийн засаг дэлхийд хэдэд жагсдаг, манайх хаана билээ. Гэтэл, авилгын асуудал нь 220 сая вон. Манай нөгөө гэртээ мөнгө хадгалдаг хурган даргынхаас ч бага юм.

Avatar

Нэргүй 2025-04-24 66.181.176.93

ene hun erinhiilegchd irvel sod ch heregtei delhii d ch heregtel bas oruulahguineeeeeee balaa yum ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж