Цас цэвэрлэгээний 3,5 тэрбумын машиныг хүлээж аваагүй гэв

Цас цэвэрлэгээний 3,5 тэрбумын машиныг хүлээж аваагүй гэв

Цас цэвэрлэгээний 3,5 тэрбумын машиныг хүлээж аваагүй гэв

Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг Тохижилт үйлчилгээний газар хариуцдаг. Шинэ техник хэрэгслийн хангамж, хүрэлцээ муутайгаас шалтгаалж цаг агаарын онцгой нөхцөлд ТҮК-ийнхан механик аргаар ажилладаг билээ. Энэ асуудлыг хөнгөвчлөхийн тулд өнгөрсөн 2022 онд гудамж талбай цэвэрлэх зориулалтын машины дөрвөн тэрбумын тендер Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан. Гэвч олны дунд жижиг ногоон цас цэвэрлэгч гэж нэрлэгдээд байсан Монголд оруулж ирсэн 28 машиныг буцаасан байна. Учир нь анхнаасаа тус машинууд техникийн үзүүлэлт хангаагүй учир хүлээж аваагүй аж.

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард нийслэлээс худалдан авсан 28 цэвэрлэгээний машиныг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээн аваагүй учир буцаасан байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар дөрвөн тэрбум төгрөгийн тендер шалгаруулалтыг өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан байдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээс харвал тус тендерт “Батсээр”, “Онцгой-Өргөө” ХХК гэх хоёр компани оролцжээ. “Онцгой-Өргөө” компанийн хувьд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан нөхцөлийг хангаагүй тул хасагдсан байна. Тиймээс тендер шалгаруулалтын журмын дагуу “Батсээр” ХХК нийлүүлэлт хийхээр болсон аж.

Тус компанийн нийлүүлсэн тусгай зориулалтын 28 машиныг техник үзүүлэлтийн зарим зөрүүтэй байдлаас шалтгаалж анхнаасаа хүлээж аваагүй байна.

Батсээр ХХК-иас өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн мэдээллээр “Бараа худалдан авах тендер шалгаруулалтад оролцож өнгөрсөн жил шалгарсан. Нийлүүлэх тоо ширхгийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд нийт 28 ширхэг машиныг оруулж ирсэн. Тендерийн нийт дүн 3.5 тэрбум байсан. 2022 оны тавдугаар сард гэрээ байгуулсан.

Гэрээнд зааснаар нийлүүлэгч тендер илгээсэн маягт, гэрээний тусгай болон ерөнхий нөхцөл, гүйцэтгэлийн баталгаа, техникийн тодорхойлолт, бараа нийлүүлэлтийн хуваарийг гаргасан.

Үүнээс гадна техник хэрэгсэл болоод засвар мэдэгдэл, үйлдвэрлэгчийн баталгааны мэдэгдэл зэргийг гэрээнд тодорхой тусгасан. Хугацааны хувьд товлосон хугацаандаа ирээгүй ч боломжит богино хугацаанд шуурхай нийлүүлэхийг хичээсэн” гэж байв.

Тусгай зориулалтын зам цэвэрлэгээний машин маневр сайтай, дизель хөдөлгүүртэй жижиг учир хөдөлгөөнд саад учруулдаггүй, талбайн нарийн ширхэгт хог хаягдлыг сайн авдаг гэдгийг онцолсон.

Үйлдвэрээс гаргасан зориулалтад тусгаснаар тус машин нь хог хаягдлыг цуглуулж, хадгалах, хашлага болон хаалтыг давах, хогийн ургамлыг самнах, навч соруулах боломжтой байна. Мөн нэмэлт тоноглол, үнэ нэмэгдэх шалтгаанд өвлийн тоноглолууд орсон. Тодруулбал, нэгж бүр нь 125 сая төгрөгийн үнэтэй тусгай машинууд нимгэн цасыг цэвэрлэх боломжтой бөгөөд цас үлээгч, давс нунтаг тараагчтай. Гэхдээ үйлдвэрийн зориулалтад тусгаснаар их хэмжээний биш тохиолдолд тус техникийг ашиглаж болно гэжээ. Харин Монголын нөхцөлд энэ үнэтэй машинуудыг өвлөөс бусад улиралд бүрэн ашиглах боломжтой байсан ч техник үзүүлэлт нь шаардлагад нийцээгүй учир худалдан авсан техник хэрэгслийг буцаан нийлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ddavaa 2023-11-02 202.21.107.126

Hugjiltei ornuudad zamiin tsasiig dagtarshaagui baihad ni tseverledeg End zardliig ni ugeed zamiin kompaniudiin tennis hun huchiig ashiglaj bolohgui yuu Ene no goon beesnuudiin derged urdaa husagchtai, Dorothy shuurtei ZIL130 ch Adam baijee

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.161.224

Иймэрхүү юмнууд зам дээр явж л байсан.Хүмүүс харж л байгаа шүү дээ.Эсвэл хэргэлж байгаад буцаасан юм уу.

Avatar

зочин 2023-11-02 66.181.184.173

өнөөдөр хүртэл явж л байсан даа буцаасан гэдэг нь худлаа байхаа

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-02 103.10.21.9

луйвар шүү цагдаа шүүхэд нь огооч ээ

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

49DESH SEKSY XALYYTSSAN ERTEI80955877

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

GYLGAA MASSAJ SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-02 139.5.219.130

Гудамжны хог шороог гүйцэд сайн цэдэрлэж чапахгуй, ийм тоглоомын тэгээд бас маш үнэтэй машин авсан этгээдүүдийг шалгаач ээ.

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

SEKSEER XALYYTSTLAA80955877

Avatar

Нэргүй 2023-11-02 139.5.216.54

БАС ЗҮГЭЭР ТООС МАНАРГААД БДГ ТОС МАШИН БНА СОРОХ БИШ ҮЛЭЭДЭГ ККК

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

ANYSDNA MERGJLN SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-11-02 203.91.112.114

Улсын комисс хүлээж аваагүй юм бол хулхи жижиг ногоонууд нь яагаад зам дээр шүлсдээд яваад байгаа билээ?

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.89.56

Бузрын псданууд. Ингээд тайлбарлах болохоороо баахан техникийн бүлт бүлт шаасан тодорхройлолт хуулж бичээ шаачдын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж