"2024 онд айл өрхийн цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ"

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

"2024 онд айл өрхийн цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ"

"2024 онд айл өрхийн цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ"

УИХ-ын чуулган өчигдөр /2022.03.31/ хуралдсан. Энэ үеэр гишүүдийн хэлсэн онцлох үгсийг товчлон хүргэе.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

– Хоёр хөрш хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол Монголд иргэний дайн үүснэ. Халамжид зарж байгаа нэг тэрбум төгрөгөөр бүх суманд 3-5 үйлдвэрийг барих боломжтой. Үйлдвэр барихгүй юм бол бид яаж амьдрах юм.  2023-2024 онд эрчим хүчний хомсдолд орно. 2024 онд  айл өрхүүдийн тог цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ. Цаашид гадаад эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг чөтгөр бүү мэд. Дотроо юу ч үйлдвэрлэж чаддаггүй хэдүүлээ одоо яана вэ?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-2022 онд Монгол Улсын эдийн засагт   үнийн өсөлт үнэхээр тулгамдсан асуудлын нэг болно шүү. Хятадын тал хилээ амархан нээчих юм шиг бодоод хэрэггүй. Үүн дээр нэмээд Орос, Украины асуудал амаргүй давааг үүсгэлээ. Энэ бүх бэрхшээл 2023 онд ч үргэлжилнэ. Ийм үед бодлогын арга хэмжээнүүдийг хурдан шуурхай авах хэрэгтэй. Ам.доллар гадуур олдохгүй байна. Төв банкны сайтад тавигдсан ам.долларын ханш худлаа. Найман шарга дээр байгаа ханш харин бодитой байж магадгүй. Монгол Улс хоёр өөр ханштай байж болохгүй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Цар тахлын улмаас уртын тээвэр зогсох хүртэл Гашуунсухайт, Цагаанхад орчмын далд эдийн засаг сүүлийн 7-8 жил маш бат, бөх явж ирсэн. Тэнд далд эдийн засгийг авч үлдэх маш том сонирхол байна. Тэгэхгүй бол бидний тооцоолж үзсэнээр жилд 1.5-1.7 тэрбум ам.долларыг далд эдийн засагт алдаж байна. Бүх төлбөр тооцоо хилийн цаана Ви чатаар хийгддэг болсон. Үүнийг халах нь бидний зорилго. Цар тахлын үед тээвэрлэлт зогссон нь нөгөө талаараа шинэчлэлт хийх боломж өгсөн.

Гашуунсухайтын  төмөр зам 14 гжил гацаагүй байсан бол урд хөрштэйгээ нүүрээ улалзуулаад Монголд ирэхээрээ загинуулаад хэцүү байдалд орохгүй байсан. Тиймдээ ч Засгийн газар төмөр замын өргөн, нарийн цариг гэх  улстөржсөн маргааны араас нь хөөж яваа. Богино хугацаанд буюу гацаад байсан бүх хилийн солбилцлуудыг шийдсэн.

Дэлхий нийт 2022 онд цар тахлыг ардаа орхиод эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлсөн. Монголч  мөн адил тэгсэн. Гэсэн хэдий ч дараагийнхаа том сорилттой нүүр туллаа. Тиймээс мөнгөний бодлого, төсвийн бодлогууд дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийнэ. Хэмнэлтийн горимд буюу нөөцүүдээ хамгаалах төлөв рүү шилжинэ. Тэвчиж болох зардлуудаа хэмнэнэ. Одоогоор төсвийн тодотгол хийх, хөрөнгө оруулалтаа зарцаана гэж хэлэхэд эрт байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж