Ирэх жил 1072 хувьцааны ногдол ашиг тараах уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Ирэх жил 1072 хувьцааны ногдол ашиг тараах уу?

Ирэх жил 1072 хувьцааны ногдол ашиг тараах уу?

"Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэдэг. Тодруулбал, Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил эхэлснээс хойш буюу 50 хоногийн дараа энэ талаар хуралдаж шийдэх ёстой.

Энэ дагуу өнгөрөгч хоёрдугаар сарын 19-ний өдөр тус компанийн ТУЗ хуралдаж, энэ жил 1072 хувьцааны ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргасан.

Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд дээгүүрт ордог Тавантолгойн бүлэг ордын найман ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Компанийн 85.2 хувь нь төрийн эзэмшилд байдаг бол 14.75 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 0.05 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Тэгэхээр 2.5 сая иргэн болон тус компанийн хувьцааг эзэмшдэг аж ахуйн нэгжүүд энэ жил ногдол ашиг авахгүй.

Харин ирэх жилээс ард иргэдэд хувьцааны ногдол ашиг өгөх эсэх нь эргэлзээтэй байна. Монгол Улс дотооддоо Covid-19 алдсан цагаас хойш нүүрсний экспорт эрс буурсан. Засгийн газар энэ онд уул уурхайн салбарын орлогыг анх удаа 3.4 их наяд төгрөгт хүргэж, 42 сая тонн нүүрс экспортлон, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас Засгийн газрын төлөвлөлт биелэх боломжгүй болж 28 сая тонн болж буурсан. Бодит байдал дээр гүйцэтгэлээрээ 16 сая тонн нүүрс экспортолж байна.

Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн Ажлын албанаас тодруулахад “Энэ оны жилийн эцсийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах санхүүгийн тайлан гараагүй байна. Ирэх оны нэгдүгээр сарын 10-ны дотор санхүүгийн тайлан гарч, бүтэн жилдээ ашигтай алдагдалтай ажилласан санхүүгийн үзүүлэлтүүд нь гарна. Үүний дараагаар олон улсын хөндлөнгийн аудитаар шалгуулж, баталгаажуулна.

Хуульд заасны дагуу хоёрдугаар сарын 20-ны дотор ТУЗ хуралдаж, ашигтай ажилласан бол ард иргэдэд хэдий хэмжээний ногдол ашиг хуваарилах боломжтойг хэлэлцэж шийдвэрлэнэ. Ингэснээр ирэх оны дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурлаар шийдвэрээ танилцуулна” гэдэг хариултыг өгөв.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд 2019 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. Тус компанийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрч, 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Тэгвэл 2020 онд Засгийн газрын шийдвэрээр 1072 ширхэг хувьцаатай иргэнд нэгж хувьцааг 96480 төгрөг тооцож, ногдол ашиг тараасан. Тус компани өнгөрсөн 2020 онд 1,6 их наяд төгрөгийн дүн бүхий 11,9 сая тонн нүүрс борлуулсан байна. Гэхдээ олсон ашгаасаа ногдол ашиг тараахгүй, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон цахилгаан станц зэрэг төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ.

Тус компани энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 22 сая тонн нүүрс олборлож, 21,2 сая тонн нүүрс борлуулахаар тусгажээ. Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас найман сая тн нүүрс олборлож, 7,67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонныг олборлож, 11,64 саяыг борлуулах, Бортээгийн уурхайгаас хоёр сая тонныг олборлон, 1,9 сая тонныг борлуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж