Сайжруулсан шахмал түлш цэгүүдээр борлуулагдахгүй 10 гаруй хонож байна гэсэн мэдээллийн дагуу "Тавантолгой түлш" ХХК-иас тодрууллаа.
"Үйлдвэрийн түгээлт өглөөний 9:00-10:00 цагийн хооронд Зүүн үйлдвэрээс гарч байгаа. Баруун чиглэлд буюу нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд түгжрэлээс шалтгаалаад зүүн үйлдвэрээс өглөө гараад үдийн хойно очих тохиолдол бий. Өнөөдрийн байлаар долоон дүүргийн хэмжээнд 378 борлуулалтын цэг ажиллаж байна.
Мөн 6000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий. Өдөр тутамд 300-600тн түлш цэгүүдээр борлуулагдаж байгаа. Цэгүүдээс ирсэн захиалгын дагуу түлшээ нийлүүлж байна. Тасалдсан зүйл байхгүй" гэв.
Сайжруулсан шахмал түлшний борлуулалт тавдугаар сарын 15-наас зогсож, зургадугаар сарын 1-нээс эхлэн дараа жилийн түлш бэлтгэх бэлтгэл ажлыг эхлүүлдэг байна. Ирэх жилээс түүхий эдэд өөрчлөлт орж байгаа. Өмнө нь Энержи ресурсээс мидлинг авдаг байсан бол ирэх жилээс эхлэн Эрдэнэс Тавантолгой компанийн мидлингийг ашиглахаар болсон гэдгийг хэллээ.
3,595.38















































