АН-ын бүлэг шаардлагаа хэрхэх эсэхээ өнөөдөр дахин хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2025.05.05-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг шаардлагаа хэрхэх эсэхээ өнөөдөр дахин хэлэлцэнэ

АН-ын бүлэг шаардлагаа хэрхэх эсэхээ өнөөдөр дахин хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.05.05/ хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар АН-ынхан ёс зүйн асуудлаар тавьсан шаардлагын талаар дахин хэлэлцэх юм. Учир нь тус намын бүлэг өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригийн хуралдаанаараа Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхаас нааш АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн.

Тиймээс АН-ын гишүүд завсарлага авсан хугацаа нь дууссан ч чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлж, танхимд суугаагүй.

Хуваарийн дагуу Пүрэв, Баасан гаригт УИХ-ын чуулган хуралддаг бөгөөд АН-ын бүлэг энэ долоо хоногт хэрхэх эсэхээ өнөөдөр шийдэхээр болсон.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс сэтгүүлчид өнгөрсөн Баасан гаригт тодруулахад,  Хэдийгээр бид чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй ч ажлын байрандаа мэдээллүүдээ солилцоод л байж байна. УИХ-ын тухай хуулиар УИХ дахь намын бүлэг завсарлага авах эрхтэй. Завсарлага авахдаа ажил таслах биш, АН-ын бүлгийн гишүүд ирцээ өгөөд, гишүүд бүлгийн даргын өрөөнд гишүүд хуулийн төслийн талаар мэдээлэл өгөөд байж байна.

-УИХ-ын дарга нэг хоногийн завсарлага өгсөн. Баасан гаригт хэлэлцэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага аваагүй. Тэгэхээр үүнийг “бойкот” гэж үзэж болох уу?

-Бид хуулиар олгосон эрхийн хүрээнд ажиллаж байна. Завсарлага гэдэг нь УИХ-ын үйл ажиллагаа гацаах зорилгогүй. Тиймээс ирц бүрдүүлээд, ажлыг явуулах нөхцөл бүрдүүлсэн гэсэн үг. Цагаа бүртгүүлээд АН-ынхан Төрийн ордноос гараагүй, ажлын байран дээрээ байна.

Энэ бол хоёр хүний харилцааны асуудал биш, засаглалын асуудал юм. Тэр тусмаа УИХ бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагыг бусад засаглал нь үл тоож байгааг жишиг болгож явах уу. Үүнийг хүлцэн тэвчих нь нийгэмд буруу жишиг тогтооно гэж үзэж байна гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж