Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хааж, шинэчлэнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас "Петровис" ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг тавдугаар сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучих ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ чиглэлийн авто замыг тавдугаар сарын 15-ны 06.00 цагт нээх гэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
3,576.26















































