Хятадын компаниудад боломж олгосон гэж буруутгах болжээ

Хуучирсан мэдээ: 2025.05.05-нд нийтлэгдсэн

Хятадын компаниудад боломж олгосон гэж буруутгах болжээ

Хятадын компаниудад боломж олгосон гэж буруутгах болжээ

Нийслэл Сэлбэ дэд төвийг түшиглэн 10 мянган айлын орон сууц барихаар болж, газар чөлөөлөлтийг эхлүүлсэн. Эхний ээлжинд 4300 айлын орон сууц барихаар болж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг өнгөрсөн гуравдугаар сард зарласнаар 14 компани саналаа ирүүлсэн байна. Тэдний олонхи нь Хятадын хөрөнгө оруулалттай компани аж.

Нийслэлээс тавьсан болзол, хөрөнгө оруулагч нарын ирүүлсэн санал зэргийг харгалзан үзэхэд Сэлбэ дэд төвд баригдсан орон сууц 1м2 нь гурван сая төгрөгийн үнэтэй байх урьдчилсан тооцоо гарчээ. Зах зээлд өнөөдөр борлуулагдаж байгаа орон сууцны үнэтэй харьцуулахад 1м2 нь гурван сая төгрөгийн орон сууц бол боломжийн үнэ ханш. Гэвч УИХ-ын гишүүд “Орон сууцыг Хятадын компаниудаар бариулах шаардлагагүй. Үндэсний компаниудаараа бариулах ёстой” гэцгээн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт шахалт үзүүлэн, буруутгах ч болжээ. Энэхүү шахалт дарамтыг УИХ-д барилгын бизнес эрхэлдэг гишүүд байдагтай холбох хүмүүс ч байгаа юм.  Учир нь, Хятадын хөрөнгө оруулалттай компани 1м2 нь гурван сая төгрөгийн үнэтэй байр барьж ашиглалтад оруулбал өндөр үнэтэй баригдсан үндэсний компаниудын орон сууц борлогдоход асуудалтай тулна гэж үзэж буй бололтой.

Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Сэлбэ дэд төв бол бусад дэд төвүүдийн жишиг болж, баригдах ёстой 20 минутын хот болох тул эхлүүлсэн ажлаасаа буцахгүй гэж гэдийж буй мэдээлэл бий.

Нөгөө талдаа үндэсний компаниудыг дээрх төсөл рүү орууллаа гэхэд байрны үнэ 1 м2 нь гурван сая төгрөгт багтан босох боломжгүй,  үнэ нь өсөх юм байна. Дээр нь үндэсний компаниуд өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлт рүү орсон ч ард иргэдийг хохироосон нь маш олон аж.  Үндэсний барилгын компаниудад хулхидуулж хэдэн зуун сая төгрөгөөрөө хохирсон иргэд маш олон болсон. Тиймээс өнгөрсөн хугацаанд гарсан алдааг давтахгүй байх, боломжийн үнэтэй орон сууц барьж, ард иргэдээ хангах зорилго тавьсан ч барилгаар бизнес хийж, ширэнгэ босгосон улстөрчдийн шуналаас болж, эсэргүүцэлтэй тулан, ажил эхлүүлэхэд хэцүүхэн байх болжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж