О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2025.05.05-нд нийтлэгдсэн

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ тэргүүлэгчид  тавдугаар сарын 02-ны Баасан гаригт хуралдаж, ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг сонгохыг ҮБХ-ны тэргүүлэгчдийн 80 хувь нь дэмжсэн байна.

Тодруулбал, АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчдээр УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар зэрэг гишүүд ажилладаг.

АН-ын Үндэсний бодлогын хороо нь тус намын дээд удирдах байгууллагуудын нэг бөгөөд намын бодлого, стратеги, дотоод зохион байгуулалттай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг эрх мэдэл бүхий байгууллага юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж