Ирэх жил 1072 хувьцааны ногдол ашиг тараах уу? | News.MN

Ирэх жил 1072 хувьцааны ногдол ашиг тараах уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Ирэх жил 1072 хувьцааны ногдол ашиг тараах уу?

Ирэх жил 1072 хувьцааны ногдол ашиг тараах уу?

"Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэдэг. Тодруулбал, Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил эхэлснээс хойш буюу 50 хоногийн дараа энэ талаар хуралдаж шийдэх ёстой.

Энэ дагуу өнгөрөгч хоёрдугаар сарын 19-ний өдөр тус компанийн ТУЗ хуралдаж, энэ жил 1072 хувьцааны ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргасан.

Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд дээгүүрт ордог Тавантолгойн бүлэг ордын найман ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Компанийн 85.2 хувь нь төрийн эзэмшилд байдаг бол 14.75 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 0.05 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Тэгэхээр 2.5 сая иргэн болон тус компанийн хувьцааг эзэмшдэг аж ахуйн нэгжүүд энэ жил ногдол ашиг авахгүй.

Харин ирэх жилээс ард иргэдэд хувьцааны ногдол ашиг өгөх эсэх нь эргэлзээтэй байна. Монгол Улс дотооддоо Covid-19 алдсан цагаас хойш нүүрсний экспорт эрс буурсан. Засгийн газар энэ онд уул уурхайн салбарын орлогыг анх удаа 3.4 их наяд төгрөгт хүргэж, 42 сая тонн нүүрс экспортлон, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас Засгийн газрын төлөвлөлт биелэх боломжгүй болж 28 сая тонн болж буурсан. Бодит байдал дээр гүйцэтгэлээрээ 16 сая тонн нүүрс экспортолж байна.

Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн Ажлын албанаас тодруулахад “Энэ оны жилийн эцсийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах санхүүгийн тайлан гараагүй байна. Ирэх оны нэгдүгээр сарын 10-ны дотор санхүүгийн тайлан гарч, бүтэн жилдээ ашигтай алдагдалтай ажилласан санхүүгийн үзүүлэлтүүд нь гарна. Үүний дараагаар олон улсын хөндлөнгийн аудитаар шалгуулж, баталгаажуулна.

Хуульд заасны дагуу хоёрдугаар сарын 20-ны дотор ТУЗ хуралдаж, ашигтай ажилласан бол ард иргэдэд хэдий хэмжээний ногдол ашиг хуваарилах боломжтойг хэлэлцэж шийдвэрлэнэ. Ингэснээр ирэх оны дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурлаар шийдвэрээ танилцуулна” гэдэг хариултыг өгөв.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд 2019 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. Тус компанийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрч, 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Тэгвэл 2020 онд Засгийн газрын шийдвэрээр 1072 ширхэг хувьцаатай иргэнд нэгж хувьцааг 96480 төгрөг тооцож, ногдол ашиг тараасан. Тус компани өнгөрсөн 2020 онд 1,6 их наяд төгрөгийн дүн бүхий 11,9 сая тонн нүүрс борлуулсан байна. Гэхдээ олсон ашгаасаа ногдол ашиг тараахгүй, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон цахилгаан станц зэрэг төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ.

Тус компани энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 22 сая тонн нүүрс олборлож, 21,2 сая тонн нүүрс борлуулахаар тусгажээ. Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас найман сая тн нүүрс олборлож, 7,67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонныг олборлож, 11,64 саяыг борлуулах, Бортээгийн уурхайгаас хоёр сая тонныг олборлон, 1,9 сая тонныг борлуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-14 66.181.161.80

Үнэт цаасны зах зээлийг хааж хөгжихөд саад болж байгаа гол сахлын нэг том жишээ шүү

Avatar

Энхбаяр 2021-12-14 66.181.161.80

Ноогдол ашигаа тараахгүй болоод байдаг болхоор Монголд үнэт цаасны зах зээл хөгжихгүй байгаа юм хэн хэдэн цаасаа эрх мэдэлтэй нөхдүүдэд дээрэмдүүлж завшуулаад байхыг хүсэх вэ үнэт цаасны зах зээл хөгжихгүй байгаа үндсэн шалтгааны нэг нь энэ шүү

Avatar

irgen 2021-12-14 150.129.141.208

Noogdol ashgaa avsan deer tegehgui bol naad nuhduud uursduu ideed baina shuu, gishuun bsn Hayanhyrbaag har l daa ard irged duugui hultsengui baihad buun dollar avsan yasan shunal ni duusdaggui yum be

Avatar

Дорж 2021-12-14 103.212.118.243

Ноогдол ашигаа авна шүү жил болгон төмөр зам гэж хуцаж байх юм хаана байна тэр зам чинь тэгээд Женкогийн идсэн мөнгөөр нь барич

Avatar

Зочин 2021-12-14 66.181.161.60

Тараа тараа с**

Avatar

Зочин 2021-12-14 192.82.82.96

Би хувиа авахгүй ээ. Ховдоос УБхүртэл төр зам тавьчихаа .өчүүхэн боловч олны олон дэмжээд монгол улс минь хөгжөөсэй гэж бодож байна.Хэн нэгний хармаанд бүү орчихоосой билээ.

Avatar

zochin 2021-12-14 66.181.161.50

turuunii ugsuniig ni odoo hurtel avaagui suuj bna dans neelgeed orooguishuu

Avatar

Зочин 2021-12-14 213.87.130.103

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-14 122.201.22.25

Ноогдол ашиг өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-14 59.153.85.120

Иргэн хар вирус хятад хол очиж хуцаарай хог гамин чинь юу гээд донгосоод байнаа.

Avatar

Иргэн 2021-12-14 202.126.89.247

Женко гэж нохой түрүү жилийнхийг нь Төмөриүам гэж залгисан … энэ жил тараахгүй бол энэ хулхи хувьцаа гэж хошгируулсан цаасаа урж хая …..

Avatar

Зочин 2021-12-14 202.9.40.245

Ноогдолоо авъя!Тэр хулгайчуудаасаа мөнгөө авч бусад юумандаа зарцуул.

Avatar

иргэн 2021-12-14 66.181.161.5

ноогдол ашиг тараах хэрэггүй, түүний оронд таван толгой-гашуун сухайтын төмөр замаа хурдхан дуусгаад Хятадын төмөр замтай залгамаар байна. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэмээр байна, болдог бол Жээнко-д хичээл зааж, таниулан мэдүүлж, ойлгуулан ухуулж нарийн царигтай төмөр замаар танк орж ирэхгүйг өглөө бүр сануулан хэлмээр. Цаад нөхөр чинь танк орж ирнэ гээд маниусынхаа төлөө сэтгэл зовоод нойр нь хүрдэггүй юм байх. Хоёр өөр царигт зам дээр нүүрсээ яаж шүү шилжүүлэн ачих юм бол доо???

Avatar

Бурхан 2021-12-14 59.153.84.139

Луйвар дээрэм хийхээ болиод ноогдол ашгаа бүрэн тараах хэрэгтэй.Ард түмний хувьцаанд ноогдож байгаа ашгийг төр хурааж авч өөр зүйлд зарцуулах эрх байхгүй

Avatar

Зочин 2021-12-14 203.91.115.49

Уг нь энэ онд тараах байсан. Гэтэл Ман тэр мөнгийг нь сонгуульдаа ашиглачихсан. Энэ бол гэмт хэрэг.

Avatar

zochin 2021-12-14 202.126.89.44

buhiin doodohiig harj uneg turj uhne gegcheer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж