Армени, Азербайжаны хооронд газар нутгийн маргаантай бүсэд цус асгаруулсан тулаан хэдэн долоо хоног үргэлжилсний эцэст энхийн гэрээ байгуулахаар хоёр тал тохиролцсон юм. Азербайжаны тал армени үндэстний газар нутагт хяналтаа тогтоосны дараа Оросын зуучлалаар хоёр талын гал зогсоох гэрээ орон нутгийн цагаар 21:00 цагт хэрэгжиж эхэлсэн байна.
Улмаар Азербайжан, Армени, ОХУ-ын эрх баригчид энхийн гэрээ байгуулсныг зарлаж, баяраа тэмдэглэжээ. Гэвч энэ үйл явдал Арменид хүчтэй эсэргүүцэл дагуулж, тус улсын ард иргэд газар нутгаа алдсан гэж эрх баригчдыг буруутган, гудамжинд гарч жагсчээ.
ОХУ олон тооны энхийг сахиулагчаа зөрчлийн голомт Нагорно-Карабах бүс нутаг руу илгээж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын зэвсэгт хүчний 1960 цэрэг, 90 зэвсэгт техник хэрэгслийн хамт Нагорно-Карабах бүс нутагт таван жилийн хугацаагаар байршин энхийг сахиулах ажиллагаа гүйцэтгэх аж.
Нагорно-Карабах бүс нутагт өрнөсөн зэвсэгт мөргөлдөөний улмаас 1400 гаруй хүн амь үрэгджээ. Карабах нь 30 орчим жилийн өмнө тусгаар тогтнолоо зарласан ч Арменид төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй.
Эх сурвалж: MOSCOW TIMES
Холбоотой мэдээ