Хятад, Оросын эрх баригчид хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2025.05.07-нд нийтлэгдсэн

Хятад, Оросын эрх баригчид хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ

Хятад, Оросын эрх баригчид хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ

Хятадын дарга Ши Жиньпин өнөөдөр /2025.05.07/ Орос улсад айлчилж, Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох гэж буй. Энэ хүрээнд олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамаарч Хятад, Оросын харилцаа тогтвортой, найрсаг хэвээр байх болно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Түүнчлэн энэ жил Японы түрэмгийллийн эсрэг болон дэлхийн фашизмын эсрэг Хятадын дайны 80 жилийн ой тохиож байгаа аж. Улмаар Орос, Хятадын өндөр албан тушаалтнууд цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

Хятадын гадаад хэргийн сайд Ван И 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд Москвад айлчилсан байдаг. Энэ үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын талын өндөр албан тушаалтнуудыг Москвад хүрэлцэн ирэхийг уриалж, олон улсад хэр хүчирхэг нөхөрлөл, түншлэлийн холбоотой гэдгээ таниулах хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгджээ.

Тус улсад суугаа Хятадын элчин сайд Жан Ханхуй хэлэхдээ, “Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүн, олон улсын шударга ёс, дайны дараах олон улсын дэг журам болон НҮБ-ын гол үүргийг хамгаалахын тулд талууд гар нийлж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Хятад, Оросын харилцаа шинэ, өндөр түвшинд хүрэх болно” гэжээ. Үүнээс гадна, Чоньяны Санхүү судлалын хүрээлэнгийн Жэньминь их сургуулийн захирал Ван Вэнийн хэлснээр, Орос улс Хятадтай харилцаагаа ахиулж байгаа нь тактик бус урт хугацааны стратегийн сонголт гэв. Тухайлбал, өнгөрсөн онд хоёр улсын худалдааны хэмжээ 244.8 тэрбум ам.долларт хүрч, 2023 оны мөн үеэс 1.9 хувиар өссөн байна. Хятад улс 15 жил дараалан Оросын худалдааны тэргүүлэх түншийн байр сууриа хадгалж буй төдийгүй талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, сансар огторгуй зэрэг салбарт хамтын ажиллагаагаа ахиулжээ. Мөн дижитал эдийн засаг, цахим худалдаа, био анагаах ухаан, шинжлэх ухаан технологийн инноваци зэрэг шинээр хөгжиж буй салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна гэж ажиглагчид онцоллоо.

Эх сурвалж: CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж