Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ долдугаар сарын 2-5-нд улс даяар амжилттай зохион байгуулагдаж дууссан. Нийт 30902 сурагч арван хичээлээс сонголт хийн шалгалт өгснөөс 196 нь улсын хэмжээнд хамгийн дээд буюу 800 оноо авсан байдаг. Аймаг, нийслэлээр нь жагсаавал Улаанбаатар хотын шалгуулагчдаас 121 нь 800 оноо, харин аймгуудаас Хөвсгөлөөс 13 шалгуулагч 800 оноо авчээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургуулийн 1452 сурагч 12 дугаар анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд 1352 нь ЭЕШ өгсөн юм байна. ЭЕШ-д авсан оноо тухайн аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарын үзүүлэлтийг тодорхойлох бас нэг хэмжүүр болдог. Энэ хэмжүүрээр тооцвол өнөө жил аймгуудаа Хөвсгөл аймаг тэргүүллээ.
Хөвсгөл аймгийн Боловсролын газраас 800 оноо авсан сурагчдын мэдээллийг гаргажээ.
- Монгол хэл уран зохиол: Тосонцэнгэл сум ЕБС Б.Даваалхам
- Монгол хэл уран зохиол: Рэнчинлхүмбэ сум Д.Мишээл
- Монгол хэл уран зохиол: Мөрөн сум Дэлгэрмөрөн цогцолбор сургууль н.Санчир
- Монгол хэл уран зохиол: Жаргалант сум Х.Бямбажаргал
- Математик: Дэлгэрмөрөн цогцолбор сургууль н. Амгаланбаатар
- Математик: Дэлгэрмөрөн цогцолбор сургууль н.Отгонсүрэн
- Математик: ЭДЦС Пүрэвжавын Мичидмаа
- Биологи : ЭДЦС Энхболдын Лхагвагэрэл
- Биологи: ЭДЦС Нямдаваагийн Буянхишиг
- Хими: ЭДЦС Мэдэхгүйн Түвшинжаргал
- Хими: ЭДЦС Галбадрахын Дөлгөөн
- Орос хэл : ЭДЦС Лхасүрэнгийн Эрдэнэбаяр
- Физик: ЭДЦС Гантөмөр Цогбадрах
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВӨӨС ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН ШАЛГУУЛАГЧДЫГ ЭРЭМБЭЛЭН ГАРГАВ
№ | Аймгийн нэрс | 800 авсан хүүхдийн тоо |
1 | Улаанбаатар | 121 |
2 | Хөвсгөл | 13 |
3 | Орхон | 10 |
4 | Өвөрхангай | 8 |
5 | Архангай | 6 |
6 | Хэнтий | 6 |
7 | Дархан-Уул | 5 |
8 | Булган | 4 |
9 | Багануур дүүрэг | 3 |
10 | Сүхбаатар | 3 |
11 | Ховд | 3 |
12 | Баянхонгор | 2 |
13 | Дундговь аймаг | 2 |
14 | Завхан | 2 |
15 | Төв аймаг | 2 |
16 | Увс | 2 |
17 | Баян-өлгий | 1 |
18 | Дорнод | 1 |
19 | Сэлэнгэ | 1 |
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ