“ЭЕШ-ын даалгавар хялбар байсан” | News.MN

“ЭЕШ-ын даалгавар хялбар байсан”

“ЭЕШ-ын даалгавар хялбар байсан”

Энэ жилийн ЭЕШ-д математикийн шалгалт дээр улсын хэмжээнд 27 сурагч 800 оноо авсан. Тэдний нэг Н.Мөнх-Эрдэнэ, Д.Цэцүүхэйтэй ярилцаж, шалгалтаа амжилттай өгсөн туршлагаас нь хуваалцлаа.


ДААЛГАВРЫГ ШИНЭЧЛЭХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА

“Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч Д.Цэцүүхэй

-Математикийн шалгалтад 800  оноо авсанд баяр хүргэе. Энэ жилийн ЭЕШ-ын математикийн хичээлийн даалгаврыг тун хүнд байсан гэж сошиалаар шүүмжилсэн. Математикийн хичээлийн аль даалгавар нь хүнд байсан бэ?

-Баярлалаа. Үнэнийг хэлэхэд, шалгалтын материал надад амар санагдсан. Шалгалтаа өгөөд гарч ирэхэд хүүхдүүд сошиалд даалгаврыг хүнд байсан зэргээр нэлээд сөргөөр илэрхийлж байсан. Энэ жилийн математикийн шалгалтын даалгавар, тавилт өнгөрсөн жилүүдийнхээс огт өөр байсан болохоор тэгсэн байх. Өмнө нь ЭЕШ-д бэлдэж байна гээд өнгөрсөн жилүүдийнхээ тодорхой хэдэн материал дээр л ажилладаг байсан бол энэ жилийн шалгалтад тэдгээр зүйлийг хасаад огт өөр суурь мэдлэг шаардсан бодлогууд орж ирсэн. Ажиглалт хийхэд, математикийн шалгалтын эхний 37-д манай сургуулиас 12 сурагч орсон байгаа харагдсан.  Энэ нь суурь мэдлэг сайн байсантай холбоотой болов уу. Тухайлбал, миний хувьд зургадугаар ангиасаа эхлээд математикийн сонгонд явж эхэлсэн, математикийн хичээлийн суурь маш сайн тавигдсан. Тийм болоод тэр үү, энэ жилийн математикийн шалгалтын даалгаврууд надад хялбар санагдсан. Манай сургуулиас математик дээр дөрөв, нийт хичээлүүд дээр 11 сурагч 800 оноо авсан.

-Математикаас бусад хичээлийн даалгавар ямар санагдсан бэ?

-Миний хувьд математик, физик, англи хэлний шалгалт өгсөн. Математик дээр 800, физик дээр 717, англи хэл дээр 756 оноо авсан. Даалгаврууд надад хялбар санагдсан. Цар тахалтай хүнд үед Боловсролын үнэлгээний төв шалгалтыг сайн зохион байгуулсан гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдийнхтэй төстэй материал ирээгүйг сошиалд хүмүүс шүүмжилж байх шиг байсан. Цөөн төрлийн даалгаврууд дээр л ажиллаж чаддаг байх нь сайн зүйл гэж бодохгүй байна. Харин миний хувьд бодлогын тавилт, даалгаврыг шинэчлэх нь зөв гэж бодож байгаа.

-Унаган англи хэлтэй хүн ч англи хэлний шалгалтад унахаар байсан, ямар хэлбэрийн уруултай хүн өөртөө итгэлтэй байсан бэ гэсэн асуулт ирсэн гэсэн шүүмжлэл нэлээн яригдсан. Англи хэл дээр 756 оноо авсан чамд энэ даалгавар ямар санагдсан бэ?  

-Нийгмийн сүлжээнд тэр талаарх постын дор нь нэлээд урт сэтгэгдэл бичсэн байсан. Даалгавраа сайн уншиж, ойлголгүйгээр сошиалд тэгж хуурмаг мэдээлэл тарааж болохгүй. Даалгавраа гүйцэд уншсан бол маш хялбар, нөхөх даалгавар байсан.

-Цар тахалтай холбоотойгоор танхимын сургалт хаагдсан. Энэ үед шалгалтдаа хэрхэн бэлтгэсэн бэ? 

-Цар тахлын үед хичээлүүдээ бататгаад, ойлгохгүй зүйлээ интернетээс хайж, шалгалтдаа бэлдэж байсан. Би хоёр дүүтэй, бага дүү маань таван настай. Дүү нар үймүүлээд хичээл хийхэд асуудалтай байсан ч энэ бүхнийг шалтаг гэж бодоод боломжоороо шалгалтдаа бэлдэж байлаа.

-Зургадугаар ангиасаа математикийн сонгонд яваад, мэргэжлээ эртнээс тодорхойлчихсон байсан уу?

-Бага байхдаа одон оронч болно гэж боддог байсан. Одоо бол хиймэл оюун ухааныг сонирхдог. Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед хиймэл оюун ухааны талаар маш сонирхолтой олон мэдээлэл олон сувгаар гарч байгаа нь миний сонирхлыг маш их татдаг. Мөн хиймэл оюун ухаан нь ирээдүйд маш эрэлттэй байна. Одоогоор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд бүртгүүлсэн.

Математик дээр 800 оноо авснаа мэдээд хамгийн түрүүнд хэнд энэ мэдээг дуулгасан бэ?

-Шалгалтын байрнаас лайваар дүнг мэдээлж байсан. Намайг 800 оноо авсныг манай найзууд надад дуулгасан. Энэ мэдээг хамгийн түрүүнд аав, ээждээ дуулгахад тэд “Болж байна” гэсэн.

 12 ЖИЛИЙН ТУРШИД ҮЗСЭН ХИЧЭЭЛИЙН МЭДЛЭГИЙГ СОРЬСОН ДААЛГАВРУУД БАЙСАН

“Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч Н.Мөнх-Эрдэнэ

-Математикийн шалгалт дээр 800 оноо авсанд баяр хүргэе. Энэ туршлагаас хуваалцахгүй юу?

-Баярлалаа. ЭЕШ өгөхөд тактик чухал санагдсан. Мөн өөрийн бугуйн цагтай ороод даалгавруудаа хуваарилах нь зохимжтой санагдсан.

-Чиний хувьд ямар тактик ашигласан бэ?

-Математикийн шалгалтын даалгаврыг би 60 минутад бодож дуусгаад, баттай гэж бодсонуудаа шууд дугуйлсан. Үлдсэн минутад нь эргэлзэж байгаа зүйлсээ дахин дахин бататгасан.

-Математикаас өөр ямар хичээлээр шалгалт өгсөн бэ. Шалгалтын даалгаврууд ямар санагдсан бэ?

-ЭЕШ-ыг физик, математик, англи хэлний хичээлээр өгсөн. Математик дээр 800 оноо авсан бол физик дээр 706, англи хэл дээр 679 оноо авсан. Энэ жилийн шалгалтад өнгөрсөн жилд гэхээсээ илүү 12 жилийн туршид үзсэн хичээлийн мэдлэгийг сорьсон даалгаврууд түлхүү орж ирсэн. Мөн даалгаврууд анхаарлаа бүрэн төвлөрүүлж, сайн уншихыг шаардаж байсан. Зөвийг нь бодож олсон байхад, даалгаврын гүйцэтгэл дээр бурууг нь ол гэсэн байх жишээний.

-Танхимын сургалтгүй үед ЭЕШ-даа хэрхэн бэлтгэж байсан бэ?  

-Багшийн өгсөн чиглэлийн дагуу даалгавруудаа хийж гүйцэтгэж байсан. Даалгавар дээр ажиллаад алдсан бодлогоо хэн нэгнээс асуулгүйгээр өөрөө ухаж ойлгож байсан. Ингэж ойлгосон бодлого мартагддаггүй.

Манай гэр хөдөө байдаг болохоор интернет орж хичээл хийхэд хүндрэлтэй байсан. Бас дүү нар үймүүлээд хичээлээ давтахад саад учирч байсан. Харин тавдугаар сарын 11-нд танхимын сургалт эхлэх үеэс эрчимтэй бэлтгэж, багшийн өгсөн чиглэлийн дагуу ажилласан.

-Шалгалтад тавдугаар сараас эхлэн эрчимтэй бэлтгэсэн гэхэд маш сайн амжилт үзүүлсэн байна. Суурь мэдлэг нь сайн байсан уу?

-Математикийн хичээлд сайн, суурь сайтай байсан нь ЭЕШ-д 800 оноо авахад нөлөөлсөн байх гэж бодож байна.

-Математик дээр 800 оноо авснаа мэдээд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Эхлээд итгээгүй. Лайв руу дахин дахин орж, хянасны дараа итгэсэн. Энэ баярт мэдээг ээж, аавдаа хамгийн түрүүнд дуулгаж, тэднийгээ баярлуулсан.

-Одоо ямар мэргэжлээр суралцах вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эсвэл IT инженерээр суралцана гэж боддог байсан. Сая МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд бүртгүүлсэн. IT инженер болохоор болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БАГШ 2020-07-09 66.181.161.38

шинэ үе маань ямар их чадвартай, бас тэгээд зөв хүн болж хүмүүжиж бна вэ. Их баяртай бна.

Avatar

энэ сургууль бусад хувийн сургуулыг бодвол төлбөр бага хэрнээ сургалт сайн гэж боддог 2020-07-09 202.170.80.25

энэ сургууль бусад хувийн сургуулыг бодвол төлбөр бага хэрнээ сургалт сайн гэж боддог , 1

Avatar

зочин 2020-07-09 202.131.248.250

Аль сургуульд сурдаг хүүхдүүд вэ,сайн байна

Avatar

Зочин 2020-07-09 202.21.108.208

Нэг охин ЭЕШ тухай ярилцлага өгснөөс болж улс орны боловсролын системийг өөрчлилнө гэж оркддог зангаа л больчих. Нэг өглөө сэрэхэд бүх юм өчигдөр байснаас тэс өөр болно гэж байдаггүй юм. Холливүүдийн кинонд бол байгаа байгаа, ккк. Хэмжээ хязгаараа мэдэж байвал аяндаа манай боловсролын тогтолцоо төдийгүй улс орон маань хөгжинө. Гэхдээ та нар тэр зүйлийг үзэхгүй ч байж мэднэ.

Avatar

Зочин 2020-07-09 203.91.114.244

одоо бүх сургуулиудаа энэ сургуулийн жишигт оруулах хэрэгтэй. Ядаж аймаг бүрт, дүүрэг бүрт

Avatar

Зочин 2020-07-09 202.179.25.183

Гавал охидууд. Баяр хүргэе

Avatar

Зочин 2020-07-09 66.181.165.45

Энэ хүүхдүүдийн 12 жилиин
хичээл зүгтэл бас байгаа шүү

Avatar

Зочин 2020-07-09 202.126.89.166

Сэтгүүлчээ хялбар гэхгүй хөнгөн даалгавар гэмээр юм!

Avatar

Зочин 2020-07-09 66.181.187.103

ЭЕШ-н амжилтаар эрэмбэлэхээ болих хэрэгтэй. Угаасаа нэр хүндтэй төр, хувийн хэвшлийн хэдэн сургуульд дандаа сайн хүүхдүүд шигшиж авдаг шүү дээ. Жирийн сургуулийн хэдэн багш нар бол чадлаараа л үздэг ч бардаггүй юм шиг бгаа юм.

Avatar

ББ 2020-07-09 66.181.161.38

ЕБ-ийн системтийг шинэчлэх, багш нарыг хөгжүүлэх хэрэгтэй.
Багш нар хичээгээд, хичээгээд болохгүй гэдэг чинь систем буруу ажиллаж гэсэн үг.

Avatar

123 2020-07-09 119.40.98.177

Баяр хүргэе. Бахархмаар сайн охид байна. Цаашдынх сурлага, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Avatar

зочин 2020-07-09 202.21.120.66

Тиймээ энэ хүүхдүүд өөрсөө ч хэлсэн байна эдний сургуулиас 12 хүүхэд эхний байранд орсон гэж. Дүгнэлт хийхэд
1. энэ сургууль Кембрижийн сургалттай Монголд урдаа барьдаг сургуулиудын нэг гэдгийг хүмүүс мэднэ
2. Энэ хүүхдүүд Улсын болон ОУ-н математикийн олимпиадад оролцож амжилт гаргаж байсан хүүхдүүд шүү дээ
3. Бүх хүүхдүүдэд Кембрижийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд мэдлэг олгож чадахгүй байж хялбар байсан гэж арьсаа хамгаалах гэсэн Боловсролын үнэлгээний төвийнхэн ичээч.

Avatar

Зочин 2020-07-09 66.181.178.207

Айсан хүнд аргал хөдөлнө гэж. Энэ сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэггүй ш дээ. Бас энэ 2 сурагч нийслэлийн хэмжээний олимпиадад амжилттай оролцлж байсан туршлагатай. Гол нь маш хөдөлмөрч, сууж сурсан хүүхдүүд л байдаг юм даа. Сайн судалж байж, ярина уу.

Avatar

Зочин 2020-07-09 139.5.217.249

Mni surj bsn ulsiin surguuliud ch Cambridge geel ywdag bailaa. Yrn tgd zaluuchuud suragchhid ni tugo metiig dagaad surguuli hereggui gej hoorj ywaad tgched eysh dee unasnaa iim olon ym yarij bgashdeeee

Avatar

Зочин 2020-07-09 43.228.131.114

Cambridge uzdeggui sht

Avatar

Зочин 2020-07-09 192.82.78.70

yavch huuhdees garah ug bish bna.shalgalt zohion baiguulsan nohdiin arisaa hamgaalsan ara bna. iim umandaa huuhed bitgii ashiglaach ee. ene huuhduud garaad naiz nohod hamt olontoi sh tee

Avatar

нэгэн зүйл 2020-07-09 202.21.104.66

зассс хар нийгмийн хар хог минь амаа тат

Avatar

Зочин 2020-07-09 192.82.69.71

Кембрижийн сургалттай Шинэ Монгол сургууль байна шүү. Манай боловсролын салбарынхан уг нь дүгнэлт хиймээр л байгаа юм.

Avatar

Зочин 2020-07-09 202.126.89.166

Шинэ үе байлгүйдээ, Шинэ монгол кембрижийн сургалтгүй

Avatar

Зочин 2020-07-09 192.82.67.22

Шинэ эрин, Шинэ эхлэл зэрэг хэдэн улсын сургууль Кембриж хөтөлбөртэй. Энэ Шинэ Монгол бол улсын хөтөлбөртэй, энгийн хувийн сургууль. Бүр гүнзгий анги ч байхгүй. Манай хүүхэд сурч байса5 юм. Сэтгүүлч харин гүнзгий гэж нэмжчихжээ.

Шинэ Монголын сурагчид бол харин сурах арга барилд нэлээн суралцсан, бие дааж сууж чаддаг, их хариуцлагатай хүүхдүүд байдаг шүү. Цар тахал, хорионы үед энэ байдал нь давуу тал болсон байж магадгүй.

Avatar

Зочин 2020-07-09 66.181.161.114

Шинэ Монгол сургууль Кэмбрижийн хөтөлбөрөөр явдаггүй шүү.

Avatar

зочин 2020-07-09 122.201.23.226

Мундаг ухаалаг охин байна. Улам их амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж