“Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

“Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

“Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг өнгөрсөн оны есдүгээр сараас шинэчилж эхэлсэн. Тодруулбал өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн бол энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчлэх ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ талаар НЗХГ-ын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК шалгарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдрөөс талбайдаа гарч, ажлаа эхлүүлсэн. Энэ хүрээнд 18 байршилд автобусны буудал гаргах, эвдрэл ихтэй хэсгүүдэд суурийг солих, хашлага тавих, борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулж дууссан. Мөн одоогийн байдлаар далангийн өөрийн шуудуу, хажуу налуу, хөвөөн бэхэлгээний ажлыг хийж байна. Ирэх долоо хоногоос цементээр бэхжүүлсэн суурийн ажил болон гадаргуун боловсруулалтын ажлыг эхлүүлнэ. Засвар шинэчлэлтийн хүрээнд ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Үндэсний их баяр наадмаас өмнө асфальт бетон хучилтаа хийж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна” гэв.

Ташрамд, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-14 203.91.115.37

het udaan bnaa, 2 talaar ni shoroo ashachaad baigaal bhiin. 6r saraas umnu suragchid naiaramdald amrahaas umnu duuagaach,zaaval naadam hurgeh vv yast melhiinuud ee

Avatar

Нийсллчүүдийн Тархи угааж Нямбаатраа хуурч бна 2025-05-14 202.9.40.204

Худал мэдээ.Эндхийн оршин суугчийн хувьд бодит байдлыг хэлье. Юун 3-р сард ажил эхэлсэн! 5-р сар гарсаар 1-2 техник , 2-3 хүн хаяа үзэгдэх болсон. Нөгөө УБ-т шахаж барагддагүй боржуруудыг эндхийн эзгүй талд хаа нэг суулгах аядаж бна. Өнгрсөн 24 оны намрын 4 сарын туршид хуучин засмал дээр нь асар нарийхан хучилт л 4 км газар хийсэн. Энэ темпээрээ бол 12 км бэлэн энэ засмалыг хучих гэж 12 сар болнооооо. Нийсллийн зам хариуцсан Түшиг эрднэ мэт нөхөд иргдэдэ болон Нямбаатртаа ийн худал мэдээ өгч

Avatar

зочин 2025-05-14 122.201.31.142

аягүй нарийхан зам болж байна лээ

Avatar

И 2025-05-14 139.5.217.37

замгүй Майхантолгой 1. 2 зуслангууд хэзээ замтай болох вэ ? Ядахнаа Сэлбэ гол дээрх гүүрэн доогуур нь гол нь урсахгүй хажуугаар нь урсах юм. Сум хоорогд зам бариад байх, хотод нь замгүй бүхэл бүтэн зуслан байх ???

Avatar

саруул 2025-05-14 66.181.168.8

Угаагаад ч болов зам сайжирч байвал боллоо.

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2025-05-14 202.21.110.94

МӨНГӨ УГААГЧИД АЖЛАА ЭХЭЛЛЭЭ…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж