Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах бичиг баримттай ирнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах бичиг баримттай ирнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах бичиг баримттай ирнэ

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) наймдугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Нийт 40420 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд улсын хэмжээнд 50 байранд шалгалтыг зохион байгуулна. Төгсөгчид жил бүр монгол хэл, бичгийн шалгалт өгдөг байсан бол энэ жилийн хувьд өгөхгүй. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах баримт бичигтэй ирнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх (иргэний үнэмлэхээ гээсэн бол ТҮЦ машины лавлагаа, гадаад пасспорт байж болно)

2. Бүртгэлийн хуудас (https://eyesh.eec.mn/ хаягаар ороод, өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шаглуулагчийн булан"-гаар нэвтэрч, "Бүртгэлийн хуудас" гэсэн хэсгээс "Хэвлэх" гэсэн хэсэгт дарж хэвлэж авна. Өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодтой гарч ирнэ. Энэ нь баталгаажсан гэсэн үг учраас ямар нэг гарын үсэг зуруулахгүй. Харин энэ оны төгсөгч буюу 2021 онд ЕБС төгссөн шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ төгссөн сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан баталгаажуулна)

3. Суудлын хуваарь (Шалгуулагчид шалгалтаас өмнө https://eyesh.eec.mn) хаягаар дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-гаар нэвтэрч, ШИНЭЧЛЭГДСЭН СУУДЛЫН ХУВААРИА хэвлэж авна.

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх ("Бүрэн дунд боловсролын үнэмлэх"-ээ хаяж, үрэгдүүлсэн бол өөрийн төгссөн ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас "Б" маягт авч шалгалтад орно. Эсвэл "Бүрэн дунд боловсролын үнэмлэх"-ийн хуулбарыг авч ирнэ)

Дашрамд дурдахад, Covid-19-өөр өвдөж, тусгаарлалтад байгаа шалгуулагчаас есдүгээр сарын 2-ноос 5-ны өдөр шинэчлэн боловсруулсан материалаар дахин шалгалт авч магадгүй. Гэхдээ энэ төлөвлөгөө одоогоор батлагдаагүй байна. Хэрэв батлагдвал халдвар авсны улмаас шалгалтад ороогүй сурагчийн эмчийн бичгийг үндэслэн дахин шалгалтад оруулна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж