Хөвсгөл аймгаас 13 сурагч ЭЕШ-д 800 оноо авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.25-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгаас 13 сурагч ЭЕШ-д 800 оноо авчээ

Хөвсгөл аймгаас 13 сурагч ЭЕШ-д 800 оноо авчээ

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ долдугаар сарын 2-5-нд улс даяар амжилттай зохион байгуулагдаж дууссан. Нийт 30902 сурагч арван хичээлээс сонголт хийн шалгалт өгснөөс 196 нь улсын хэмжээнд хамгийн дээд буюу 800 оноо авсан байдаг. Аймаг,  нийслэлээр нь жагсаавал Улаанбаатар хотын шалгуулагчдаас 121 нь 800 оноо, харин аймгуудаас Хөвсгөлөөс 13 шалгуулагч 800 оноо авчээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургуулийн 1452 сурагч 12 дугаар анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд 1352 нь ЭЕШ өгсөн юм байна. ЭЕШ-д авсан оноо тухайн аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарын үзүүлэлтийг тодорхойлох бас нэг хэмжүүр болдог. Энэ хэмжүүрээр тооцвол өнөө жил аймгуудаа Хөвсгөл аймаг тэргүүллээ.

Хөвсгөл аймгийн Боловсролын газраас 800 оноо авсан сурагчдын мэдээллийг гаргажээ.

  • Монгол хэл уран зохиол: Тосонцэнгэл сум ЕБС   Б.Даваалхам
  • Монгол хэл уран зохиол:  Рэнчинлхүмбэ сум  Д.Мишээл
  • Монгол хэл уран зохиол: Мөрөн сум Дэлгэрмөрөн цогцолбор сургууль н.Санчир
  • Монгол хэл уран зохиол: Жаргалант сум  Х.Бямбажаргал
  • Математик:      Дэлгэрмөрөн цогцолбор сургууль н. Амгаланбаатар
  • Математик:     Дэлгэрмөрөн цогцолбор сургууль н.Отгонсүрэн
  • Математик:     ЭДЦС Пүрэвжавын Мичидмаа
  • Биологи :          ЭДЦС Энхболдын Лхагвагэрэл
  • Биологи:           ЭДЦС Нямдаваагийн Буянхишиг
  • Хими:    ЭДЦС Мэдэхгүйн Түвшинжаргал
  • Хими:    ЭДЦС Галбадрахын Дөлгөөн
  • Орос хэл :         ЭДЦС Лхасүрэнгийн Эрдэнэбаяр
  • Физик:   ЭДЦС Гантөмөр Цогбадрах

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВӨӨС ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН ШАЛГУУЛАГЧДЫГ ЭРЭМБЭЛЭН ГАРГАВ

Аймгийн нэрс 800 авсан хүүхдийн тоо 
1Улаанбаатар121
2 Хөвсгөл13
3Орхон10
4 Өвөрхангай8
5Архангай6
6 Хэнтий6
7Дархан-Уул5
8Булган4
9Багануур дүүрэг3
10Сүхбаатар3
11 Ховд3
12 Баянхонгор2
13 Дундговь аймаг2
14 Завхан2
15 Төв аймаг2
16 Увс2
17Баян-өлгий1
18 Дорнод1
19 Сэлэнгэ1

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж