"Математикийн шалгалтад 27 сурагч 800 оноо авлаа" | News.MN

"Математикийн шалгалтад 27 сурагч 800 оноо авлаа"

"Математикийн шалгалтад 27 сурагч 800 оноо авлаа"

"Математикийн шалгалтад 27 сурагч 800 оноо авлаа"

Их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Энэ асуудлыг Боловсролын үнэлгээний төв (БҮТ) -ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


-Энэ жилийн ЭЕШ цар тахлын үед болж, өнгөрлөө. Шалгалтын үед илэрсэн алдаа дутагдлын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Долдугаар сарын 2-5-нд ЭЕШ-ыг 85 байранд зохион байгууллаа. Улсын хэмжээнд 30900 шалгуулагч 99137 шалгалт өгөхөөр бүртгүүлсэнээс 91758 шалгалт өгсөн. Ирц 89.5 хувьтай буюу өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байлаа. Шалгалтыг нэгдүгээрт, эрүүл ахуйн онцгой дэглэмтэй зохион байгуулснаараа онцлог байлаа. Хоёрт, шууд засалтын шилэн технологийг ашиглан шууд дамжуулалт хийснээрээ онцлог байлаа. Ингэснээр шалгалт ил тод нээлттэй байж чадсан.

Гуравт, шалгуулагч бүрийн шалгалт өгөх цагийг нарийвчлан заасан. Энэ нь шалгалтаас хоцрохгүй байх, хүлээгдэл үүсэхгүй байх зэрэг асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэлт болсон. Үүнийг цаашдын шалгалтад ч авч хэрэгжүүлнэ. Алдаа дутагдал ч гарлаа, шалгалтын цагаасаа хоцрох тохиолдол их гарлаа.

-Энэ тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Тухайн сурагчийн ирээдүй шийдэгдэх асуудал болохоор зарим тохиолдолд уян хатан байх шаардлагатай шүү дээ?

-Журмын дагуу шалгалт эхлэхээс 10 минутын өмнө бүх шалгуулагч суудлаа эзэлсэн байх ёстой. Энэ журмын дагуу шалгалтаас хоцорсон тохиолдолд шалгалтад оруулах боломжгүй. Журмаа мөрдсөн. Хоёрт, өнгөрсөн жилийн шалгуулагчид иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн зэрэг бичиг баримтаа гээгдүүлсэн шалтгаанаар дутуу бичиг баримттай ирэх тохиолдол их байсан.  Тэр болгонд БҮТ-өөс уян хатан бодлого баримталсан. Иргэний үнэмлэхгүй бол лавлагаа, хорооны Засаг даргын  тодорхойлолт, гэрчилгээгээ гээгдүүлсэн бол сургуулийн харьяа боловсролын төв Б маягт, тодорхойлолт зэргийг үндэслэн шалгалтад оруулсан.

-ЭЕШ-ын дүн оноог албан ёсоор хэзээ нэгдсэн журмаар мэдээлэх вэ. Нийт хэчнээн хүүхэд 800 оноо авсан бэ?

-Одоогоор БҮТ дүн оноог албан ёсоор мэдээлэх боломжгүй байна. Бид 30900 хүүхдийн батламж хуудсыг хэвлэх ажлыг эхлүүлээд байна. Батламж хуудсыг яаралтай хэвлүүлэхгүй бол орон нутагт, хүүхэд бүрт хүргүүлэх учиртай. Хоёрт, зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 10-ныг хүртэл БҮТ-өөс холбогдох байгууллагуудтай хамтран их дээд сургуулийн онлайн элсэлтийг зохион байгуулж байна.

-Хэмжээст оноог шүүмжлэх хүн олон байна. Яагаад заавал ЭЕШ-д хэмжээст оноог ашиглаж байгаа вэ?

-Шалгуулагчийн батламж хуудас нь 2.5 жилд хүчинтэй. Өнгөрсөн оны шалгалтын дундаж, дараа жилийнхээс ялгамжтай байлаа гэхэд, даалгаврын хүндрэлийн зөрүүнээс болж хүүхэд хохирох эрсдэлтэй. Энэ байдлыг тэнцүүлэхийн тулд, даалгаврын зөрүүнээс үүдэн аль ч онд шалгалт өгсөн шалгуулагчийг хохироохгүйн тулд хэмжээст оноог ашиглаж байгаа юм. Хэмжээст оноог 2006 оноос хойш ашиглаж байна.

-“Төрөлх англи хэлтэй хүүхэд англи хэлний шалгалт дээр маш бага оноо авлаа. Учир нь, шалгалтын тест дотор ямар хэлбэрийн уруулыг зөв уруул гэх вэ гэсэн асуулт байсан нь хүүхдийн мэдлэгийг сорьсон бус даалгавар байна” гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Англи хэл болон бусад хичээлийн шалгалтын материалыг хэрхэн боловсруулсан бэ?   

-Энэ нь унших чадвар сорьсон даалгавар байсан юм. Шалгалтын материал дунд байсан эхийг уншаад дараа нь эх дунд байсан мэдээллийг ашиглан хариулах байсан юм. Мөн математикийн хичээлийн даалгавар хэт хүнд байна гэж цахим орчинд шүүмжилж байна. Математикийн мэргэжлийн багш нараас санал дүгнэлт авсан. Ингэхэд багш нар шалгалтын даалгавар шалгуулагчдад тохирсон, хөнгөн байна гэж дүгнэсэн.

Өнгөрсөн жил буюу 2019 онд математикийн хичээл дээр 18 хүүхэд 800 оноо авч байсан бол энэ жил 27 хүүхэд 800 оноо авсан байна. Үүний 14 нь Улаанбаатар хотоос, 13 нь орон нутгийн хүүхдүүд авсан байна. Хот, хөдөө буюу бүсийн ялгааг арилгасан, шалгалтын даалгаврын үр дүнг харуулсан үзүүлэлт болсон.

Шалгалтын бүх хичээлийн даалгавар дээр тайлангийн баг ажилладаг. Даалгавар нь шалгуулагчийн мэдлэг чадварт тохирсон эсэхэд дүн шинжилгээ хийдэг юм. Багийн дүгнэлтээр даалгаврууд маш сайн боловсруулагдсан байна гэж үзсэн.

-“Энэ жил СЭЗИС-иас бусад их дээд сургуулиуд босго оноогоо бууруулсан байна, энэ нь цөөн төгсөгчтэй холбоотой” гэж иргэд ойлгоод байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Энэ жил их, дээд сургуулийн босго оноог бууруулсан зүйл байхгүй. БСШУСЯ, Монголын их, дээд сургуулийн консерциумиас 2019 онд гаргасан журамд Улаанбаатар хотод байгаа төрийн өмчийн их сургуулийн босго оноог 480, хувийн хэвшлийн сургуулийн босго оноог 410, орон нутагт байгаа сургуулиудын босго оноог 400-гаар тогтоосон. Сургуулиудын хувьд өөрийн сургуулийн хяналтын тоонд багтаан босго оноог дахин тогтоож болно. Гэхдээ хамгийн бага оноо нь дээр дурдсан хэмжээнд байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-07 64.119.20.246

Та нар болиоч.дээд оноо авсан хүүхэд зөндаө бна бүр хөдөөний хүүхдүүд дээд оноо авсан бна ш дээ .математикийн суурь мэдлэг муутай бас сэтгэн бодох чадвар муутай байгаагаас оноондоо хүрээгүй бна.гэж ойлгодоггүй юм уу.хүүхдээ өмөөрөхөө больз үз.

Avatar

СД 2020-07-07 192.82.65.76

Бүх сурагч бодогынхоо 10-20 хувийг бодсон ч 800 оноотой хэдэн хүн заавал байдаг гэдгийг мэддэггүй ахлах мэргэжилтэн юмуу даа

Avatar

Иргэн 2020-07-07 66.181.184.126

Энэ 800, 700 гэж толгой эргүүлэхээ болио. Нийт 100 онооны даалгавраас хэдэн онооны даалгавар хийсэн бэ? Гэдэг л жинхэнэ үнэлгээ шүү

Avatar

Иргэн 2020-07-07 150.129.141.206

Даалгавар ч яахав хүндэвтэр байх нь зөв л байх. Та нар тэр өгсөн харандааг нь асуугаарай. Арай л бүдүүлэг, хариуцлагагүй. Боломжийн харандаагаар хангаж чадмааргүй байсан бол хүүхдүүдийг өөрсдийг нь авчир гэх байсан юм. Үзүүрлэгч нь бас хэдхэн ширхэг. Олон хүүхэд давчуу цагт харандаатайгаа ноцолдож өнгөрөөсөн бололтой. Ийм байж болдог юм уу

Avatar

Зочин 2020-07-07 64.119.22.13

Хүн ойлгохгүй асуулт шигтгэж түүгээрээ танил талдаа үйлчилдэг схем тогтоосон хүн байна. Маш нарийн ухаанаар зохион байгуулж байна. Ийм байдлаар монголын боловсролын системийг доройтуулж байна.

Avatar

зочин 2020-07-07 202.21.120.66

Болдсайхан та маш буруу арга барилтай хүн байна. 6 сар танхимын сургалт хийгээгүй хүүхдүүдийн шалгалтын материалыг өмнөх онуудынхтай адилтгаж суудаг чамаас өөр хүн байхгүй. маш их хүнд сэдвүүд ирсэн. бид адилхан мат-н багш нараас асуусан их хүнд даалгавар ирсэн байна гэж байна
Одоо хүртэл хүүхдүүд яаж хуваарь авахаа ойлгоогүй байна Их дээд сургуулиуд онооны дараалалаар бүртгүүлсэн хүүхдүүдийн хуваарийг гаргаж тавиагүй байгаа нь жинхэнэ арын хаалгаар хуваарь авдаг болохнээ. ДХИС гэхэд орох болз

Avatar

М.Болдсайханн гэгчээ чи огцорч зайл 2020-07-07 103.57.94.232

Танайх ЭЕШ-аа маш муу зохион байгууллаа. Олон эцэг эхчүүд хүүхдүүд туйлын гомдолтой байна.
Чи математик дээр 800 оноо авсан 27 сурагчыг ярихаасаа ичихгүй байна уу.
Цаана нь олон мянган Монголын ирээдүй хохирч байна.
Танхимын сургалтгүй сэтгэл санааны хүнд стресс дарамттай байсан хүүхдүүд, бас л дарамтан доор ЭЕШ-аа өглөө.
Их муу байлаа. Хичээл нь ороогүй маш хүнд сэдвүүд байсан

Avatar

Зочин 2020-07-07 103.14.36.6

Боловсролын үнэлгээний төв гэдэг дампуурч байгаа байгууллагыг шинэчлэх хэрэгтэй. Монголын ирээдүй болсон хүүхдүүдээр бизнес хийж байгаа сэтгэлгүй новшнуудыг зайлуулвал таарна.

Avatar

мгл 2020-07-07 64.119.20.125

тогсоод ажилгуй,сурсан мэдсэнээр барагтайхан,ажил хиихээс хойш суусан залхуучууд уйлдвэрлэдэг хувиин сургуулиудыг устгах естой.Дорвон жилиин толбор нь ходоогиинхнииг модоо барихад хургэж,ниислэлиин ядуучуудын тоог нэмж байгааг бид хорь гаран жил харж байна!!!!

Avatar

Зочин 2020-07-07 192.82.75.129

er ni test bolobsruulah cnadamj deer anhaarah bolson snuu, oorsdiin ajildaa dugnelt hiih heregtei l baih, oogui um snig uariad baij bolohgui

Avatar

Зочин 2020-07-07 103.9.90.98

урьд жил сургууль төгссөн хүүхдүүдээс хэд нь 420 дээш оноо авсан бэ? Огт оноо аваагүй. Учир та нар энэ жилийн төгсөлтийн шалгалтандаа зөвхөн 10, 11 дүгээр ангийн хичээлээр авсан. Тэгэхээр 2-3 жилийн өмнө төгссөн хүүхдүүд яаж тэнцэх юм. Энэ хүүхдүүдийн эрхийг маш ихээр зөрчлөө. 2016-2019 оны нийгйн шалгалтын номноос 5 асуулт л орсон гэнэ.Унаган англи хэлтэй хүүхэд англи хэл дээр оноо авсангүй. Нэг л асуултыг дурьдахад "уруулын ямар хэлбэртэй хүн өөрөөрөө бахархдаг вэ" гэнэ. Энэ юу вэ, Дүүрчихсэн

Avatar

Зочин 2020-07-07 192.82.68.199

Тийм жижигхэн эх уншаад асуултанд нь зөв хариулж чадахгүй байгаа бол Унаган Англи хэл чинь биш л байна даа. Бас сэтгэлгээ ч асуудалтай, тээ?

Avatar

Иргэн 2020-07-07 202.179.24.174

Унаган англи хэлтэй гээд монголоороо сэтгэхээ больж монгол хэл рүүгээ хөрвүүлж ойлгож чадахгүй байна гэсэн үг.

Avatar

Зочин 2020-07-07 208.180.184.130

Эх хэлээ голсоны үйлийн үрээ эдлэж дээ. Монголоороо хэлд оруулах чинь яаав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж