&#34Apple&#34 хоёр долоо хоногт 90 тэрбумыг алдав

Хуучирсан мэдээ: 2015.08.07-нд нийтлэгдсэн

&#34Apple&#34 хоёр долоо хоногт 90 тэрбумыг алдав

Фото: Christoph Dernbach / DPA / Global Look

Өнгөрсөн долдугаар сарын 20-ны үзүүлэлттэй харьцуулахад "Apple" компанийн зах зээлийн үнэлгээ наймдугаар сарын 6-ны байдлаар 90 тэрбум доллараар буурчээ. Энэ тухай CNBC телевизийн мэдээнд тулгуурлан "Business Insider" сонин мэдээлэв. Гаргасан хувьцааны тоо болон тэдний үнэлгээний  хоёр долоо хоногийн уналтын тооцоогоор уг дүгнэлтийг гаргасан байна.

Наймдугаар сарын 6-ны байдлаар хувьцааны үнэ 115 ам.долларын хэмжээнд хэлбэлзэн, үргэлжлэн унаж байгаа аж. Энэ жилийн II улирлын дүнг зарлахаас нэг хоногийн өмнө буюу долдуугар сарын 20-нд нэг хувьцаа 130,97 ам.доллараар үнэлэгдэж байсан юм.

"Yahoo Finance"-д бичсэнээр, одоо "Apple" 656,21 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байгаа. Энэ жилийн хоёрдугаар сард компанийн үнэлгээ хамгийн өндөр буюу 765 тэрбум ам.доллар байсан юм.

"Apple" компани iPhone төхөөрөмжүүдийн худалдаанаас хамааралтай болсон нь шинжээчдийг  түгшээж байгаа гэнэ. Тус компанийн худалдааны эрэлт зарим төхөөрөмжид буурах хандлагатай байна.  Хувьцааны үнийн бууралтад Хятадын зах зээл нөлөөлж байгаа гэх бөгөөд тус улсад "Apple" улирлын дүнгээр "Xiaomi", "Huawei"  компаниудын дараа буюу гуравт оржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж