Германд санал хураалт эхлэв

Хуучирсан мэдээ: 2025.02.23-нд нийтлэгдсэн

Германд санал хураалт эхлэв

Германд санал хураалт эхлэв

ХБНГУ-ын Христийн ардчилсан холбоо намын удирдагч, канцлерийн тэргүүн нэр дэвшигч Фридрих Мерц  сонгуулийн сүүлийн өдөр болж буйтай холбогдуулан, "Европын холбоонд хүчтэй дуу хоолой болно" гэж амласан байна. Тэрбээр мөн “Европ дахин хүчирхэгжиж, Герман улс Европын холбоонд илүү оролцох ёстой" гэж CDU/CSU эвслийн цуглаан дээр мэдэгджээ. Мерц дэмжигчиддээ хандан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийг дэмжиж, Европ "гол ширээний ард сууж, Орос, Хятадтай харилцах бидний ашиг сонирхлыг хамгаалах ёстой" гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар санал хураах байр Герман даяар нээгдэж, нэр дэвшигч намууд кампанит ажлаа дуусгаж байна. Урьдчилсан санал асуулгаар Мерцийн нам тэргүүлж байгаа тул түүнийг канцлер Олаф Шольцийн дараагийн канцлер болно гэдэгт бат итгэсэн иргэд олширчээ.

Үүнээс гадна Швейцарийн нэгэн хотод Германы төлөөх Альтернатив намын дарга Алис Вайделийн гэрийн гадна 250 орчим дэмжигч, эсэргүүцэгч цугларч, жагсаж байна.  Эл үеэр таван хүнийг түр саатуулжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу Альтернатив намыг эсэргүүцэгчид Вейделийн гэрт ирж, жагсагчидтай маргалдаж, өдөөн хатгалга, хэрүүл зодоон үүсгэсэн байна. Гэсэн хэдий ч гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд томоохон үймээн самуун гарахаас зайлсхийсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Тодруулбал, тус намыг эсэргүүцэгчид “Нацистууд гарлаа" гэж хашгирч, "1933 онд дахин хэзээ ч болохгүй" гэх мэт уриа лоозон барьсан нь Адольф Гитлер засгийн эрхэнд гарсан жилийг хэлж байна. Учир нь Альтернатив намын цагаачлалын хатуу байр суурь болон бусад бодлого тус 1933 онтой ижил гэж эсэргүүцэгчид буруутгаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж