Францын зүүн нутгийн Мюлхаус хотод хутгатай халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, гурван цагдаа шархаджээ. Сэжигтэн 37 настай Алжир эрэгтэйг баривчилсан бөгөөд одоогоор цагдан хоригдож байгаа юм.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ үйл явдлыг "Исламын шашны террорист ажиллагаа" гэж тодорхойлжээ. Мулхаус дахь халдлагад 69 настай Португал эрэгтэй амиа алдсан гэж албаныхан мэдэгдэв. Тэрбээр халдлагыг зогсоохын тулд хөндлөнгөөс оролцсон энгийн иргэн байсан аж. Францын терроризмын эсрэг прокурорын алба (PNAT) сэжигтний эхний бай нь орон нутгийн цагдаагийн ажилтан байсан гэж мэдэгдсэн бөгөөд халдлага үйлдэх гэж оролдож байхдаа "Аллаху Акбар" (Бурхан хамгийн агуу) гэж хашгирсан байна. “PNAT” одоогийн байдлаар халдлагыг террорист үйл ажиллагаатай холбоотой аллага, алахыг завдсан гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн, сэжигтэн терроризмын хяналтын жагсаалтад байжээ. “FSPRT” гэж нэрлэгддэг хяналтын жагсаалт нь радикализмаас урьдчилан сэргийлэх зорилгоор янз бүрийн эрх бүхий хүмүүсийн мэдээллийг нэгтгэдэг байна. Мулхаус хотын дарга Мишель Лутц фэйсбүүк хуудсандаа "Манай хотыг аймшиг нөмөрлөө" гэж мэдэгджээ. Энэ үйл явдлыг террорист халдлага гэж шалгаж байгаа ч "шүүх байгууллага үүнийг батлах ёстой" гэж тэрбээр хэлсэн юм.
3,569.17






















































Холбоотой мэдээ