Нүүрсний үнэ 44 хувиар унаснаар экспортын орлого тасарч, валютын нөөцөд хүндрэл учруулахаар болсон. Иймд Засгийн газраас энэ онд алт олборлолтыг нэмэгдүлэх арга хэмжээ авч ажиллахаар болоод байна.
Дэлхийн зах зээлд алтны үнэ өссөөр нэг грамм алт 330 мянган төгрөг, нэг кг алт 90 гаруй сая ам.доллартай тэнцэх үнэд хүрч түүхэн дээд амжилт тогтоогоод буй. Иймээс алтны үнэ өсч буй түүхэн цаг үеийг ашиглахаар зорьж буй юм.
Монгол Улс өнгөрсөн 2024 онд 20 тонн алт олборлох зорилт тавьсан ч 16.5 тонн алт олборлосон байдаг. Алтны олборлолтыг нэмэгдүүлэхтэй холбоотой судалгааг Аж үйлдвэр эрэдс баялгийн яам хийж, удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болоод байна.
Г.ХОРОЛ
3,576.26






















































Холбоотой мэдээ