VS: Монгол, Японы Азийн аваргын эрхийн төлөөх тулааныг шинжих нь

Хуучирсан мэдээ: 2025.02.22-нд нийтлэгдсэн

VS: Монгол, Японы Азийн аваргын эрхийн төлөөх тулааныг шинжих нь

VS: Монгол, Японы Азийн аваргын эрхийн төлөөх тулааныг шинжих нь

Монгол болон Японы шигшээ багуудын хооронд болох тоглолт бол өөр түвшний туршлага, амбицийн тулаан байх болно. Өрсөлдөгчтэйгөө харьцуулахад Монголын шигшээ баг Азийн сагсан бөмбөгийн томчуудын нэг биш. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хурдацтай сайжирч байгаа. Сүүлийн дөрвөн Азийн наадмын гуравт нь тус улсын шигшээ баг топ 10-т багтжээ. 

Одоогийн байдлаар Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг хоёр ч урьдчилсан шатыг давж, тивийнхээ хүчирхэг багуудын нэг Японтой үзэлцэхээр гарч ирсэн. Ийм хүчтэй өрсөлдөгчтэй тоглоно гэдэг тус улсын хувьд өөрсдийгөө сорих сайхан боломж билээ. Хэрэв Монгол ялж, Гуам Хятадад хожигдвол Монголын шигшээ баг Азийн аваргад оролцох эрхийн төлөө нэмэлт тоглолтыг хийх болно. 

Япон бол бүрэлдэхүүн зузаан, ур чадвар өндөртэй баг. Тус улсын шигшээ баг уламжлал болсон хурд, сахилга бат, алсын зайн шидэлт дээр суурилсан. Энэ удаад Японы шигшээ багийн гол од Руи Хачимура тоглохгүй. NBA-ийн адармаатай улирлын дундуур Лэйкерс плей-оффт орохын төлөөх дайралтаа хийж байна. 

Гэхдээ Руигүй ч Японд шилдгүүдийн эсрэг тоглож байсан хүчирхэг, туршлагатай тамирчид бий. 

Тоглолтын онцлох хүчин зүйлүүүд

  • Талбайн давуу байдал

“1xBet Mongolia”-ийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Япон бол мэдээж ур чадвараараа тоглолтын фаворитоор нэрлэгдэж байгаа. Гэхдээ Монголын талбайн давуу тал, ордны уур амьсгал эзэн оронд өрсөлдөх боломжийг үүсгэж магадгүй. Өмнөх хоёр шатанд Монголын шигшээ баг гэртээ дөрвөн тоглолтод хожсон гэх үзүүлэлттэй. Харин энэ шатанд хараахан хожиж амжаагүй явна. Магадгүй одоо хожиж эхлэхэд оройтоогүй биз. 

  • Тоглолтын хэмнэл

Монголчууд Японы хурдан хэмнэлийг дарж, хамгаалалт дээрээ нягт байх нь гарцаагүй. Гэхдээ л Япон хурдан, довтолгоо зонхилсон тоглолтын хэв маягаа гаргахыг илүүд үзнэ. Гол асуулт нь аль баг тоглолтын сүүлийн секунд хүртэл хэмнэлээ хадгалж чадах вэ? Японы талбайд болсон тоглолтод Монголын шигшээ эхний үед ойролцоо өрсөлдсөн ч биеийн махбодийн хувьд ядарч, өрсөлдөгчдөө хожих боломжийг өгсөн. 

  • Урд шугамын хамгаалалт

Японы алсын зайн шидэлтийн оновч өндөр гэдгээрээ алдартай. Тиймээс монголчууд Юта Ватанабэ болон бусад мэргэн буучдын алсын зайн шидэлтийг хязгаарлахаар хамгаалалт дээрээ хүч хаяах хэрэгтэй болно.

Монголын шигшээ багт хожих хүсэл тэмүүлэл байгаа ч Монголын ихэнхи “1xBet” хэрэглэгчдийн нүдэнд Япон яалт ч үгүй фаворит харагдаж байна. Улаанбаатарт зочлох зочид эхний хагаст л тоглолтын хувь заяаг шийдэх магадлалтай. Гэхдээ монголчууд хамгаалалтынхаа учрыг олж, өөрсдийг нь дутуу үнэлээд байгаа өрсөлдөгчийнхөө эсрэг давуу талаа гаргаж чадвал төсөөлөөгүй өрсөлдөөн гаргахыг үгүйсгэхгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж