ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 4 дэх тохиолдол батлагдав

Хуучирсан мэдээ: 2025.02.23-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 4 дэх тохиолдол батлагдав

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 4 дэх тохиолдол батлагдав
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрөв дэх тохиолдол лабораториор батлагдсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Уг батлагдсан тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр шөнийн 1.00 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн "МИАТ-OM712" нислэгээр ирсэн зорчигчдоос бүртгэгдэж буй улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол юм.
Иймд дээрхи нислэгээр ирсэн зорчигчид ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд өглөө 08:30 цагаас 22:30 цаг хүртэл үзлэг шинжилгээ, дархлаажуулалтад яаралтай ирж хамрагдахыг албаныхан зөвлөж байна. Тодруулах зүйлсээ 89016199 утсаар холбогдоно уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж