АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп армийн дээд удирдлагад томоохон өөрчлөлт хийх хүрээнд тус улсын хамгийн өндөр албан тушаалт штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Си К.Брауныг огцрууллаа.
"Генерал Чарльз ‘CQ’ Браун манай улсад 40 гаруй жил ажилласанд талархаж байна" гэж Трамп олон нийтийн сүлжээнд энэ талаар зарласан байна. Мөн өөр таван дээд албан тушаалтныг сольж байгаа гэж тэрбээр онцолжээ.
Генерал Браун тус албан тушаалыг хашиж байхдаа батлан хамгаалахын сайдад үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө өгдөг байжээ. АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсет өмнө нь генерал Брауныг цэргийн салбарт олон талт байдал, тэгш байдал, оролцоог хангах хөтөлбөрүүдэд илүү анхаарал хандуулдаг байсан тул огцруулах ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн Тэнгисийн цэргийн ажиллагааны дарга адмирал Лиза Франчетти, Агаарын цэргийн хүчний дэд дарга, генерал Жим Слайф гэсэн хоёр ахлах офицерыг халах болсноо Баасан гаригт зарлажээ.
Эдгээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гурван дээд офицерыг Трампиын өмнөх ерөнхийлөгч Жо Байден томилсон байжээ.
Хэгсет мэдэгдэлдээ "Ерөнхийлөгч Трампийн удирдлага дор бид цэрэг армиа дайныг таслан зогсоох, тулалдах, ялах үндсэн зорилгодоо төвлөрүүлэх шинэ удирдлагыг бий болгож байна" гэжээ.
3,569.17















































