Монгол, Хятадын эрчим хүчний салбарынхан хуралдав

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын эрчим хүчний салбарынхан хуралдав

Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Салбар хуралдааныг Монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар нээж үг хэллээ.

Хуралдаанаар хоёр орны эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа том чадлын усан цахилгаан станцын талаар баримтлах бодлого, байгалийн хий, газрын тосны салбарын хөгжил, Хятадын байгалийн хий, газрын тосны салбарын өнөөгийн байдал болон Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал бодлоо солилцсон байна.  Хуралдааны төгсгөлд Монгол Улс-БНХАУ-ын хоорондын эрчим хүч худалдах, худалдан авах Ерөнхий хэлэлцээрийн талаар Монгол Улсын ЭХЯ-наас тавьж байгаа саналыг танилцуулжээ. Дашрамд дурдахад өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын анхдугаар хуралдаан болсон юм.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж