ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Оросын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский Украин улс хэзээ, ямар нөхцөлд ОХУ-ын нэг хэсэг болох талаар өгүүлжээ.
Улстөрч “Украины одоогийн удирдагч Владимир Зеленский улс орноо хоёр жил л удирдах боломжтой бөгөөд тэр цагаас хойш түүнийг "цуст" Майдан хүлээх болно” хэмээн хэлсэн байна.
Жириновский Украины одоогийн нөхцөл байдлыг "хорт хавдрын дөрөвдүгээр үе шат"-тай харьцуулаад, энэ нь бүх орон даяар “үсэрхийлсэн” гэж тэмдэглэжээ. Мөн тэрбээр Украины эдийн засаг уналтад орж, хүмүүс олноороо тус улсыг орхин явж байгааг анхааралдаа авсан аж.
Оросын Либерал ардчилсан намын дарга “Ийм нөхцөлд Зеленский эрх мэдлээ хадгалж үлдэх боломжгүй, үндсэрхэг үзэлтнүүдэд “арчигдах” болно. Бүх зүйл Украины хуваагдлаар эхэлж, тус улс ОХУ-д буцаж ирснээр дуусгавар болно” гэжээ.
Эх сурвалж: ИЗВЕСТИЯ
Холбоотой мэдээ