Монголын урчуудын эвлэлийн гишүүн, “Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлч Ө.Батсүрэнгийн бие даасан уран баримлын “Байгаль” нэртэй үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 26-аас хоёрдугаар сарын 5-ныг хүртэл дэлгэгдэх гэж байна.
Эл баримлын үзэсгэлэнд түүний эмэгтэй хүнээр төлөөлүүлэн байгалийн сайхныг магтан дуулсан, арга билгийг бэлгэдсэн 12 баримал үзэгчдийн хүртээл болох ажээ. Үзэсгэлэнгийн нээлт нэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр 17:00 цагт болно.
Э.ТЭКҮ