Трамп, Ким нарын уулзалтыг Монгол зохион байгуулахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Трамп, Ким нарын уулзалтыг Монгол зохион байгуулахад бэлэн

Трамп, Ким нарын уулзалтыг  Монгол зохион байгуулахад бэлэн

"АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд  хэмжээний уулзалтыг Монгол  Улс зохион байгуулахад бэлэн"  хэмээн Монголын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Лхагва гаригт “Спутник” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр ОХУ-ын Сочи хотноо болж буй олон улсын хэлэлцүүлгийн "Валдай" клубын жил тутмын хуралд оролцож байгаа юм.

“Бидний хувьд энэ удаагийн уулзалт хаана болох нь тийм чухал биш. Хоёр удирдагч дахин уулзах болсон нь хамгийн чухал. Уулзалтыг хаана зохион байгуулах нь тэдний шийдэх асуудал. Харин Монгол Улс уулзалтыг зохион байгуулахад бэлэн, Солонгосын Хойгийн энх тайвны яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулах нь эн тэргүүний зорилт юм гэдгийг хэлмээр байна” гэж Монголын Гадаад хэргийн сайд хэлжээ.

Мөн Хойд Солонгос болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг эх орондоо урьсан тухайгаа дурдсан байна. Уг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хүсэлтээ Сингапур улс бас илэрхийлээд байгаа юм.

Эх сурвалж: SPUTNIKNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж